"АГААРЫН ТАКСИ”-ГААР ЗОРЧДОГ БОЛНО

2016-09-13  

Нийслэлийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, Улаанбаатар хот 2020 он гэхэд 2 сая жуулчин хүлээж авах зорилттой “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн.

Хөтөлбөрийн хүрээнд “Оюуны Ундраа” групп Австрийн “Doppelmayr” компанитай хамтран Улаанбаатар “Cable саr” буюу агаарын такси төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Өнгөрсөн 6-р сарын эхээр энэхүү төслийн хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Тус төслийн хүрээнд эхний ээлжид хотын төв талбай Зайсан толгой чиглэлд агаарын шугам татаж, агаарын шугамтай холбосон 100 кабин зэрэг явах “агаарын такси”-г хийхээр болжээ. Одоогоор ажил төслийн шатандаа яваа бөгөөд 2018 онд дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр авто замын түгжрэлийг 30 хувиар бууруулна гэж тооцоолжээ.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?