Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БУС ШАХААНЫ ХҮМҮҮС УЛС ОРНЫГ "УДИРДАНА"

2016-09-13  

Мэргэжлийн засгийн газар гэдэг гоё үгээр, ард түмний сонорыг МАН мялаасан, сонгуулиар. Сонгогчид итгэсэн. МАН-ыг ухаарсан гэж бодсон. Хүний нөөц ихтэй МАН-ыг сонгочихвол, чадварлаг мэргэжлийн засгийн газар байгуулна гэдэгт итгэсэн. Тэгснээрээ, монголчуудын амьдралыг богино хугацаанд өөднө татна гэж найдсан. Ингэж л саналаа өгцгөөсөн. Одоо харин сонгууль ард хоцорч, МАН-ын төр, засгаа эмхлэх эх захгүй ажил ундарчээ. Гараанаасаа л, мэргэжлийн засгийн газар гэсэн үг замхарч эхэллээ гэх шүүмжлэл дуулдаж эхэллээ. Засгийн газрыг эхний 100 хоногт шүүмжилдэггүй гэдэг ойлголт ч үгүй болов. Томилгоо болгон асуудал дагууллаа. Томилогдсон сайд дарга нарын оруулж ирсэн төсөв, төлөвлөгөө нь ч шүүмжлэлд өртөв. Ялангуяа, сангийн сайдын татвар нэмэх, ард иргэдийн халаасанд " гараа дүрэх" санал тус намын өнгөлөн далдалсан багийг хууллаа гэж ажиглагчид дүгнэв.

Чойжилсүрэнгийн төлөвлөгөөг ард иргэдээ "хашраах" төлөвлөгөө ч гэж нэрлэжээ. Иймэрхүү зүйл хийх гэж байгаа юм байна гэж иргэд мэдэрлээ. МАН-ын нэр төрд харшлах маш хортой саналыг сангийн сайд нэгэнт зүтгүүлсэн. Үүнийг нь удахгүй болох орон нутгийн сонгуулийн өмнөх МАН-ын улс төрийн том алдаа гэж улс төрчид нэрлэж байна. Магадгүй, 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ч энэ алдаа нь нөлөөлөхийг үгүйсгэхгүй байна.

Баян хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү, хэнд ямар хамаа байна вэ гэдэг шиг, ялсан нам томилгоогоо хийж байхад хэн юу хэлэх билээ. Тийнхүү томилгоо нь дүүрч, хэрхэн ажиллахыг нь харья гэж хүлцэнгүй зөвшөөрч байтал, ард иргэдийнхээ "халаасыг суйлах" гэсэн оролдлого нь иргэдийн бухимдлыг төрүүллээ. Мэргэжлийн гэх тодотголтой энэ засгийн газар ард иргэдийн итгэлийг ийнхүү алдаж, унан тусан бүдэрлээ. Ийм засгийн газар хэр удах вэ? гэдэг яриаг ч дагууллаа. Ард иргэдийн бухимдлаас гадна, томилгооноос үүдэлтэй МАН доторхи зөрчил хурцаджээ. Дээр нь, ерөнхий сайд нь кабинетээ мэдэхгүй байна л гэнэ. Томилогдсон сайд нар нь газар, хэлтсийн даргаа мөн л мэдэхгүй. Агентлагийн дарга нар нь хэлтсийн дарга нараа мэдэхгүй. МАН-ын шахааны хүмүүсийг л эдгээр сайд, дарга нар ажилд томилох үүрэгтэй. Энэ дарамт ч, ажлаа гэх сайд, дарга нарын эсэргүүцэлтэй бас тулгарчээ. Ёстой л, шуудайнд хийсэн үхрийн эвэр гэгч болох нь гэж хэлэх ч хүн олдож байна.Багаар ажиллах, мэргэжлийн байх гэдэг асуудал ийнхүү бүдгэрсээр.... Мэргэжлийн засгийн газар бус, намын шахааны хүмүүс улс орныг дахин 4 жил " удирдана"...

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Засгийн дээр нам гарсан 2016-09-13
Зочин:Манай яамаар дүүрэн шарааны бараа ирсэн 2016-09-13
Зочин:Томилгоо бол замбараагаа алдсан 2016-09-13
Зочин :Нам бол нэг хүн юм биш үү? Дарга нь л шийддэг 2016-09-13
Зочин:Харах хэрэгтэй. Хугацаа өг 2016-09-13
Зочин:Сайхан юм их ярьсан. Одоо ажиллахыг нь харья. Бас дэмжиё 2016-09-13
Зочин:Тэр чойжилсүрэн бол ёожилсүрэн юм билээ 2016-09-13
Зочин:Хэн нь хэдэн төгрөг төлөв аө 2016-09-13
Зочин:Мөнгө төлөөгүй, сайд дарга нар баыгаа болов уу 2016-09-13
МАН-ыг огцоруулж дахин сонгуул явуулая:Удах тусмаа гай тарих МАН-ыг үтэр түргэн зайлуулж дахин сонгуул явуулая тэгэхгүй бол ирэх 4 жилд маш хүнд байдалд орох нь дээ монголчуудаа 2016-09-13
Зочин:Эд нараас олигтой юм гарахгүй хамгийн муухай долигнох бялдуучилах авилга эх орноо худалдах гээд бүгд байна. 2016-09-14
Saraa:Hudulmur niigmiin hamgaalliin yam tuuni agentlagiig sudlaad uzehiig husie odoogoor hudulmuriig bol tatan ****lgaad 100 gariu hun halchaad bna 2016-09-14
zochin:Zarim tomilgoo ch tiim l bolsondoo SHDiin zasag darga bol yag arin haalgani hun bolson mash haramsaj bna 2016-09-14
зочин:засгийн газар одоо сайхан ажиллаад зарим засгийн газар болсоныг харуулах л хэрэгтэй шүү 2016-09-14
zochin:mongol ulsad olon namiin hereg unende alga tender gej bas neg hiih ajliig hog bolgodoj mongo iddeg arga bna tor zasagt tsuglasan tatbar gadaadiin zeel tuslamjaas yaj hubi hurtej ideh be gesen setgehuitei l bna yana da hoorhii 2016-09-14
Зочин:Чойжилсүрэнг огцоруулахгүй бол МАН цаашаа явахгүй шүү энэ ****ийг зайлуул 2016-09-14
зочин:та нарын сонголт. Хохь нь 2016-09-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?