Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

Ц. ЭЛБЭГДОРЖИЙН ГАВЬЯА ЮУ ВЭ? ТЭР ЮУ ХИЙЖ БҮТЭЭВ ЭЭ?

2016-09-14  

Энэ асуултад Ц.Элбэгдорж хариулах цаг ирнэ. Монголын ард түмний төлөө, Монгол улсын төлөө тэр юу хийв ээ? Ямар гавъяа байгуулав? Эс бөгөөс ямар гай тарив гэж? Тэр хүн ерөнхийлөгчийн сэнтийнээс зүгээр л нэг өдөр буугаад явахгүй, ажлаа тайлагнах нь тодорхой. Яагаад гэвэл, энэ улсын эзэд нь монголын 3 сая иргэн юм.

Анхны ерөнхийлөгч П.Очирбатыг ХЭЭГҮЙ

Хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабандийг ХИЙГҮЙ,

Гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг ХИЙДЭГ

Дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ХЭЛДЭГ хэмээн "цоллодог".

ХЭЛДЭГ ерөнхийлөгч маань АН-ын даргаар 2 удаа, ерөнхий сайдаар 2 удаа, ерөнхийлөгчөөр 2 удаа сонгогдсон. Ямар ч л гэсэн хувьдаа хувьтай л хүн гэж түүнийг хэлж болно. Түүний ажил үйлсийг ажиглавал, Монгол улсыг олон улсын тавцанд таниулах үйлсийг илүү түлхүү хийсэн гэж болох байх. Энэ жилийн АСЕМ болон хэдэн жилийн өмнө Монголд зохиосон Ардчиллын орнуудын зөвлөлгөөнийг энд дурдаж болох юм.

Харин гурван улсын тэргүүний уулзалт хийдэг болсныг нь төрийнхэн дөвийлгэдэг ч, бие даасан олон улсын судлаач, дипломат ажилтнууд түүнийг нь буруутгадаг. Жижиг орны хувьд, хөрш том гүрний удирдагчидтай нэг дор уулзалт зохионо гэдэг бол дипломат харилцааны хувьд ч, стратегийн хувьд ч, тактикийн хувьд ч засаж залруулах аргагүй алдаа гэж тэд үздэг, түүнийгээ ч илэрхийлдэг. Харин Ц.Элбэгдорж болон түүний баг үүнийг нь үг хэлсэн чинээ ч тоолгүй, уулзалтаа үргэлжлүүлсээр. Монголын өр нэмэгдэж, монголчуудын түрийвч нимгэрч, ард иргэдийн амьдрал доройтсон нь ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой шууд холбоогүй ч, бас огт хамаагүй гэж хэлж бас болохгүй. Түүнийг ерөнхийлөгчөөр ажиллах эхний 4 жилд түүний удирдаж байсан АН, тухайн үед олонхи болсон МАН-тай нэгдэж МАНАН-гийн засгийн газрыг байгуулж, улс орныг удирдсан. Дараа 4 жилд нь, түүний 2 дахь удаагаа нэр дэвшсэн АН олонхи болж, Засгийн эрхийг барьсан. Өөрөөр хэлбэл, түүнд бүхий л бололцоо байсан гэж ажиглагчид дүгнэж байна. Тэр 8 жил ярив уу, хэлээд л байв уу?

Тэгээд тэр юу ХЭЛЭВ ЭЭ? Ард иргэд, улс орны хөгжлийн төлөө? Ингэж иргэд асууж эхэлж байна. Энэ асуултыг бусад дарга нарт ч бас хаяглах ёстой. Ц.Элбэгдорж бол уран илтгэгч. Сайхан ярьж чаддаг. Хэлэх бол хийхийн хагас гэж тэр өөрөө номлосон. Тэгэхээр хагас ажлаа хийсэн гэж үзэх үү? Хийсэн бол ямар үр дүнд хүргэв ээ? Одоогийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгаа бол? Нэгэнт 7 жил өнгөрчээ. Түүнд одоо 9 сарын хугацаа үлджээ. Энэ хугацаанд тэр юу хийх бол? Ажлаа өгөх үедээ, юу хийснээ ард иргэддээ тайлагнах байх. Харин түүний хийсэн ажил, санал санаачилгад ард иргэд үнэлгээ өгнө. Энэ бол соёлтой улс оронд байдаг л энгийн жишиг. Яагаад гэвэл, татвар төлөгч, иргэн хүн тийм эрх дархтай байдаг. Харин дарга нарт эрх дарх байх ёсгүй. Түүнд одоо дахин 9 сар байна. Бас ч юм хийвэл багадахгүй цаг хугацаа.

 

 

 Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Бүгд л Х үсгээр эхэлжээ. 2016-09-14
Зочин:Ард түмнээсээ асууна л гэдэг хүн днн. Гэхднн Эрдэнэтийг л лав асуусангүй 2016-09-14
Зочин:Эрдэнэт Элбэгдохжид хамаагүй юм байлгүй. 2016-09-14
Зочин:Сайхан ярина шүү, хаа очиж 2016-09-14
Зочин:Их юм хийсэн. Тамихчдад өндөр цалин өгч буй.олон шүүгчдэд цалинг нь нэмсэн 2016-09-14
Зочин:Маш сайн хэьлэлиын хууль санаачлсан. 4 жил болж баына. Хөөцөлдөх хүн олдохгүй байгаа юм болов жу 2016-09-14
Зочин:Дэлхийп монголыг Чингэсээр биш Элбэгдоржоор мэддэг өолсон 2016-09-14
Зочин:Дарга нар тайлан тавьэ сурах хэрэгтэй. Ажлааа агөхдаа 2016-09-14
Болд:Бүтээлч иргэдээ дэмжин,төсвийн худалдан авалтыг үндэсний үйлдвэрлэгч рүү чиглүүлнэ. Том үйлдвэрүүд барина гэсэн сураг чимээ бараг л алга 2016-09-15
zo:Hulgaich 2016-09-15
иха:Овоо их юм хийсээн. 2016-09-15
иргэн:дэлхийн номер 1 ерөнхийлөгч. **** гэж 2016-09-15
eegii.:Delhiin nomer neg hydalch erunhiilugch!! Ard tumnee goshigryylagch!!! 3han say huniug yadyy bailgagch!!!!!! 2016-09-16
Zochin:Ter ix zuiliig xiisen daanch manantarsan zasgiin gazar manan tatuulaad, shilen dansiig bulxai xiij bulangartuulaad, tatbar nemj ard tumniig tuilduulj bna. Aalznii torond daxi zasgiin gazar 2016-09-17
zochin:Elbegdorj AN tolgoid bga humuuseer mongoliig samrah ajil****ag tun sain yvuulsan Tet bumtan bolj ard irgrd n guila****n bolj duussan da 2016-09-17
sport:ter gadadaar zugalj odo mongoliin min tom uildberiig hubidaa abchlaa ene nuhur hezee shorond oroh boloo esbel tsaazaar abah heregtei.olimp delhiin medal abch bga tamirchdad nasan turshiin tetegleg ologdog bolgoh sanach**** hurtel zuv gargaj chadagui. 2016-10-08
Мөнхжаргал:Зүгээр л оюун ухаан хагас, үйл ажил****а нь хагас, бас бие нь хагас, монгол орон , ард түмнийг чиглэл, зорилгогүй хагас солиролын байдалд оруулсан 2018-01-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?