БРИТАНИЙН ИРГЭНИЙ АМИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ 35 НАСТАЙ Г-Г СЭЖИГТНЭЭР ТАТАН, ЦАГДАН ХОРЬЖЭЭ

2016-09-14  

Өнгөрсөн 8-р сарын 31-нд Британийн уулчин Стивен Эдвард Нэйш Архангай аймгийн Хангай сумын Хангай ноёны оргилд гарах гэж яваад бусдын гарт амиа алдсан байдалтай цогцос нь олдсон юм. Тус хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Архангай аймгийн цагдаагийн хэлтэстэй хамтран шалгаж сэжигтэн этгээдийг саатуулсан байна.

Сэжигтэн этгээд нь Архангай аймгийн харъяат, 1981 онд төрсөн 34 настай эр Г гэгч байжээ. Түүнээс хохирогчийн биед явсан зарим зүйлийг эд мөрийн баримт болгон хураан авсан байна. Тухайлбал, талийгаачийн бичиг баримт, онгоцны тийз зэргийг хураан авчээ. Сэжигтэн Г нь өмнө нь 2014 онд эрүүгийн хуулийн хуулийн 145.1-ээр хэрэг үүсгэн шалгагдаж байсан бөгөөд 2016 онд мөн эрүүгийн хуулийн 145.2-оор шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн байна. Сэжигтэнг цагдан хориод байгаа аж.

 

 

 А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?