ЯПОНЫ МИЗУТАНИ ХЯТАДЫН СҮ СИНИЙГ ХОЖСОН НУУЦАА ДЭЛГЭЛЭЭ

2016-09-14  

Рио-2016 олимпийн нэг бүрчилсэнд хүрэл медаль, багийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн Японы ширээний теннисний №1 тамирчин Мизутани Жүний нэр хүнд Япон даяар өсжээ. Тэр хэдийгээр олимпийн алт аваагүй, аварга болоогүй ч, аварга болсон тамирчны түвшинд түүнийг үнэлж байна. Япон улс даяар түүний нэр алдар түгжээ. Нэг бүрчилсэний төрлөөр хүрэл медаль хүртэж, багийн төрлөөр Хятадын тамирчин Сү Синийг хожсоноор тэр өөрийн нэр алдраа дархалсан.

Хятадаас бусад гадаадын тамирчдаас Рио-2016 олимпод хамгийн дээд өндөрлөгт хүрсэн нь Мизутани Жүн юм. Түүнийг амжилтыг, дийлдэшгүй хятадын теннисчидийн эсрэг Мизутани Жүн ганцаараа сөрж зогсож байна гэж Японы хэвлэл онцолжээ. Мизутани Жүн Хятадын шилдэг дөрвөн тамирчин болох Ма Лонг, Зан Жике, Сү Син, Фан Зэ Донг нартай Рио-гийн олимпийн өмнө нийт 33 удаа таарч бүгдэнд нь хожигдсон түүхтэй. Түүнээс, Сү Синд дараалан 12 хожигдсон.

Герман улсын шилдэг тамирчин Тимо Боллтой 16 таарахдаа, нэг удаа хожиж 15 удаа хожигдож байсан рекорд бий. Гэвч Мизутани танигдахын аргагүй өөрчлөгдсөнийг бид харсан. Рио-2016 олимпийн багийн тоглолтонд Тимо Боллыг 3:0, багийн аваргын төлөөх тоглолтонд Сү Синийг 3:2-н харьцаагаар буулган авч олимпийн сенсаацийг тарьсан. Сү Синийг хожихдоо сүүлийн өрөг нь 10:7 дутуу байсан ч дараалан 5 оноо авч, 10:12 харьцаагаар буулган авч ээлжит шуугиан тарьсан юм.

Мизутани Жүн, -Хятадын тамирчид болон бидний хоорондын түвшин үнэхээр тасарсан учир яаж ч хичээгээд хождоггүй байлаа. Харин энэ жилийн олимпийн ялагдашгүй хятадын тамирчныг хожсоноор Японы ширээний теннис нэг түвшин ахисан гэдгийг харууллаа гэж бодож байна. Мэдээж хятадын теннисчидийг хожно гэдэг амар зүйл биш. Токио-2020 зуны олимп хүртэл дөрвөн жилийн хугацаа байна. Ямар ч гэсэн бидний хичээл зүтгэл үр дүнгээ өгч эхэлснийг харахад баяртай байна. 2012 оны Лондонгийн олимпоор Хятадын тамирчдын өнөөгийн түвшинд хүрч чадахгүй гэж санаж байсан. Японы ширээний теннисний түвшин ахисан, хятадтай ойртсон гэдгээ мэдрэхэд маш тааламжтай байлаа гэж тэр хэлэв.

Харин, Сү Синийг хожсон нууц нь, нэгдүгээрт, Хятадын тамирчидтай анх удаа олимпийн тэмцээнд таарсан. Тиймээс өмнөх бүх тоглолтоо мартсан. Өөрөөр хэлбэл , сэтгэлзүйгээр тоглосны үр дүнд хожсон гэж тайлбарлажээ. Тийнхүү, Мизатани Жүний нэр хүнд хэрхэн өссөнийг харуулах Японы хэвлэл өөр нэг өнцгөөс тайлбарлаж эхлэв.

Тэрээр Рио - 2016 оны олимпийн өмнөхөн Японы нэгэн жижиг хотын компанитай гэрээ байгуулжээ. Тус компанийн бараа болох Карри сурталчлах рекламанд нь тоглож хамтран ажиллаж эхэлсэн байна. Нэг бүр нь 500 еэн буюу 11.000 төгрөгийн үнэтэй Карриг ихэвчлэн ширээний теннистэй холбоотой клуб, интернет кафед зардаг байсан байна. Мизутанигийн хувьд каррид маш дуртай. Олимпийн өдрүүдэд ч тэр карригаас салаагүй гэнэ. Харин ганцхан өглөө карригаа идэж амжаагүй учир нэг бүрчилсэн тоглолтын шөвгийн дөрөвт Хятадын тамирчин Ма Лонгд 4:2 харьцаагаар хожигдох шалтгаан болжээ гэж хэвлэлийнхэн наргиан болгож бичиж байна.

Мизутанигийн нэр хүнд өссөнөөр тус компанийн бараа борлуулалт хязгааргүй өсжээ. Энэхүү компани нь Рио олимпийн өмнө, жилд дөнгөж 10.000 карри зардаг байсан тус компани одоо хагас сард 10.000 карри зардаг болсон байна. Өөрөөр хэлбэл, жилийн борлуулалтаа хагас сард хийдэг болжээ. Мизутани өөрөө алдрын оргилд гишгэсэн төдийгүй, дэмжсэн компаниа ч өөд нь татжээ.

 

 

 Э.ЛХАГВАСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сайхан:Мундаг.Угаасаа Хятад Улс Япон улсын тамирчид байнгын өрсөлдөөн дунд ширээний теннисний спортыг авч явж байна гэхэд хэлсдэхгүй байхаа. 2016-09-14
Зочин :Сонирхолтой мэдэээлэл байна шүү 2016-09-14
Зочин:Сэтгэл зүйгээр дутуу байсан гэж байна аа даа 2016-09-14
Зочин:Тамирчны хувьд хамгийн гол нь сэтгэл зүй. Ур чадвар дараад нь 2016-09-14
Зочин:Лхагваа ах аа, гоё мэдээлэл байна шүү. Баярлалаа 2016-09-14
.. цу цу :Нэг бүрчилсэн төрөл гэж ямар төрөл байна аа. Сэтгүүлч гэхэд үгийн сонголт ямар муу юм бэ. Ганцаарчилсан гэдэг шүү дээ 2016-09-14
zochin:Hvatad geheer hvnees valgarchihgvi de vamar ch uls oron tamirchnaa 100 beltehed l sportin amjiltin nuuts orshino 2016-09-15
Төстэй мэдээ
ЛИГИЙН ТЭМЦЭЭНД АНХ УДАА "ИТГЭЛТ ГРУПП- АРИГ БАНК" -НЫ БАГ ТҮРҮҮЛЛЭЭ
Б.ЭРДЭНЭСУВД: ЯГ МИНИЙ ОХИНД ТОХИРСОН СПОРТ ГЭЖ ААВ МИНЬ ХЭЛЖ БИЛЭЭ (Одон бөмбөгийн аваргуудын дурсамж-Цуврал 7)
ТУРШЛАГА ДУТСАН ТОГЛОЛТ ХАМГИЙН ИХ ТУРШЛАГА БОЛДОГ
Т.ЭНХТӨР:СОНИУЧ ЗАНДАА ХӨТЛӨГДӨН ШИРЭЭНИЙ ТЕННИСТЭЙ ХОЛБОГДСОН (Одон бөмбөгийн аваргууд-дурсамж -6)
Я.БЭГЗ: ХҮНИЙ ГАЗАРТ НӨГӨӨ Л ЖИЖИГ ЦАГААН БӨМБӨГ НАМАЙГ ТЭЖЭЭСЭН ( Одон бөмбөгийн аваргуудын дурсамж-Цуврал 5)
Я.БЭГЗ:МИНИЙ БАГШ ДЭЛГЭРБУЯН /Багшийн дурсгалд /
Б.ЭНХЖИН: ОЛИМПИЙН АВАРГА ЯАН ЕН ЖА БАГШААР ТЕННИС ЗААЛГАСАН ХУВЬТАЙ ХҮНИЙ НЭГ (Одон бөмбөгийн аваргуудын дурсамж- Цуврал 4)
Б.БАЯРМАГНАЙ: САЙН ХҮНИЙГ ДАГАВАЛ САРНЫ ГЭРЭЛ ГЭДЭГ /Одон бөмбөгийн аваргуудын дурсамж- Цуврал 2/
Б.ОТГОНЖАРГАЛ: ОДОН БӨМБӨГНИЙ ШОДОН ГЭЗЭГТ НЭРЭНДЭЭ НЭГЭНТ ДАССАН (Аваргуудын дурсамж: Цуврал 1)
ЯПОНЫ ЗАЛУУ ОД ХИРАНО МИУ ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА БОЛЛОО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?