ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН 251 ДУУДЛАГАТАЙ ХОНОЖЭЭ

2016-09-14  

2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 320 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 251 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 19 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 24 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 0 хүүхэд, сургуулийн насны 3 хүүхэд өртсөн байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 4

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал : БЗД-ийн нутаг Хонхорын замд H.Accent маркийн авто машины жолооч Б нь T.Prius маркийн А жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 26 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирч 29 настай эрэгтэй Х нарын 4 хүн гэмтсэн.

Орон нутагт : Архангай аймгийн Өндөр Улаан сум, Донгой багийн төвөөс зүүн зүгт 5 км-т Istana маркийн авто машины жолооч С нь улсын дугааргүй Мустанг-5 маркийн Б жолоочтой мотоцикльтой мөргөлдөж жолооч 37 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирч 1 хүн гэмтсэн байна.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:МОНГОЛ УЛС ӨДӨРТ ХИЧНЭЭН ХҮНЭЭ АЛДААД БАЙНАА. ЭНЭ БОЛ ЗӨВХӨН ЗАМЫН ЦАГДААД ИРСЭН ТОО ЦААД ТАЛД НЬ АМИА ХОРЛОСОН, ӨВЧНӨӨР, .... ГЭЭД ТООЦООД БАЙВАЛ ИХ ТОО ГАРНА ШҮҮ. ХҮНЭЭ ТООХОО БАЙЖЭЭ.АМЬ БОЛ ХАМГИЙН ҮНЭТЭЙ ЗҮЙЛ БАЙМААР МАНАЙ УЛС ДААНЧ ТООХОО БАЙЖЭЭ АРД ТҮМНЭЭ.ҮХЭЖ Л БАЙДГИЙН ГЭСЭН ШИГ БОЛЖ.ДААНЧ ХАРАМСМААР... 2016-09-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?