ЭЦЭГ ЭХ, БАГШ НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЭХЭЛЛЭЭ

2016-09-15  

Замын цагдаагийн газрын алба хаагчид өдөр бүр 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт анхааруулж, зөвлөж байгаа юм. Гэтэл эцэг эх, асран хамгаалагч, багш нар нь хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулснаас болж 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 44 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Иймд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан Баянгол дүүргийн 13 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн 3 багш, бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан 2 эцэг эхэд Монгол улсын ЗХАБТХ-ийн 54.6–д заасны дагуу хариуцлага тооцлоо гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?