СҮХБААТАРЫН ТАЛБАЙН НЭРИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2016-09-15  

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Д.Сүхбаатарын талбайн нэр сэргээх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

НИТХ-ын 2013 оны 79 дүгээр тогтоолоор жанжин Д.Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөн эзэн Чингис хааны нэрэмжит  талбай болгосон. Тэгвэл уг  тогтоолыг хууль бус гэж үзэн Д.Сүхбаатарын үр удам З.Хайдар 2015 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Улмаар анхан шатны шүүх 2016 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 573 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч баталжээ.

Иймд дээрх анхан шатны шүүхийн тогтоолын дагуу  Жанжин  Д. Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх тухай тогтоолын төслийг өнөөдөр танилцуулж хуралдаанд оролцсон НИТХ-ын Тэргүүлэгчдийн олонхийн саналаар 2013 оны 79 дүгээр тогтоолыг  хүчингүйд тооцож,  Жанжин Д.Сүхбаатарын талбайн нэрийг сэргээлээ.

 

 

А.САЯН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Батдорж:Байсан юмыг байснаар л байлгах хэрэгтэй байсын.Хийх юмаа олж ядсан юмнууд.Тан нарт өөр бичих юм олдохгүй байна уу 2016-09-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?