МОНГОЛД АМИА АЛДСАН БРИТАНИЙН УУЛЧНЫ ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЗУЛ ӨРГӨНӨ

2016-09-15  

Их Британийн иргэн уулчин, парапланы тамирчин Стив Нэш өнгөрөгч 8-р сарын 31-ний өдөр Монгол Улсад аялж яваад амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсон.

Монголын Уулчдын Үндэсний Холбоо, Монголын Агаарын Спортын Холбооноос санаачлан уулчин, парапланы тамирчин Стив Нэшийн дурсгалыг хүндэтгэх зул өргөх үйл ажиллагааг 9 -р сарын 18-ны өдөр 20 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар болжээ.

Тус үйл ажиллагаанд нэгдэн оролцохыг бүх спортын холбоод, тамирчид, дэмжигчид болон Монгол Улсад ажиллаж амьдардаг гадаадын иргэдэд уриалсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягнаас авна уу.

https://www.facebook.com/MNMFederation

 

 

А.САЯН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?