Ю.ЦЭДЭНБАЛ АГСНЫ ЭД ӨЛГИЙН ЗҮЙЛСИЙГ АНХ УДАА ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛГОЛОО

2016-09-15  

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Алдар гавъяаны замнал” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд түүний хүү Ц.Зориг, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, БСШУС-ын сайд Ж.Батсуурь болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Монголын Үндэсний Музейн сан хөмрөгт  Ю.Цэдэнбал агсанд холбогдох 700 гаруй эдлэл, хэрэгслээс 150 гаруй эдлэлийг үзэсгэлэнд дэлгэн үзүүлжээ. 

УИХ-аар “Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тогтоолын төслийг баталсан. Харин Ойг тэмдэглэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн билээ.

Үзэсгэлэн аравдугаар сарын 15-нийг хүртэл олонд нээлттэй байх юм.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Чойбалсан:Манайхан туйлшраад эхэллээ. USA бvх монголыг нэгтгэж Их Монгол улсыг байгуулж Орос хятадыг шахах геополитик явуулж байсан. Харин оросууд монголыг жижиглэж задлах бодлогоо одооч явуулж байна. Цэдэнбал Чингисийг хvндэлж байгаагvй.. 2016-09-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?