"НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2016" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

2016-09-16  

Монгол улсын засгийн газар, ХХААХҮ-ийн Яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран 11 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй "НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2016" нэгдсэн арга хэмжээ "ЭРҮҮЛ ХҮНС - ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" уриан дор зохион байгуулагдаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ : Энэ намар улсын хэмжээнд 501 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 тонн хүнсний ногоо, 32.5 мянган  тонн тосны ургамал, 46.4 мянган тонн малын тэжээл тус тус хураан авах урьдчилсан төлөвтэй байгааг танилцууллаа.

Мөн 2015 оны мал тооллогын дүнгээр малын тоо 55.9 сая толгойд хүрч, өмнөх оныхоос 3.9 сая толгой буюу 7.9 хувиар өсч, түүхэндээ анх удаа 19 сая гаруй төл мал хүлээн авчээ. Улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй хүнсний хэрэгцээг хангахад хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар онцгой үүрэгтэй болохыг Засгийн газар онцлон, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө олон зорилт тусгаад байгаа талаар танилцуулсан юм. 

"НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2016" нэгдсэн арга хэмжээний хүрээнд олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд хамгийн гол нь эх орныхоо эрүүл хөрсөнд тарьж ургуулсан өргөн хэрэглээний хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ ,зөгийн бал, төрөл бүрийн гурилан бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүнийг хамгийн хямдаар худалдаалах бөгөөд эрүүл хүнсийг эрүүл монгол хүндээ зориулж дундын зуучлалгүй хамгийн хямд үнээр худалдаалж байна. Улаанбаатар хот, 9 дүүрэг, 17 аймгаас 100 гаруй аж ахуй нэгжүүд нэгдсэн арга хэмжээнд оролцож өөрийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчиддээ хүргэж байна.

 

 

Л.ГАНТУЯА

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?