ХУУРАМЧ ДУУДЛАГА ӨГВӨЛ 7-14 ХОНОГ БАРИВЧИЛНА

2016-09-17  

Тусгай дугаарууд руу хүүхдүүд залгаж тоглох, мөн иргэд утсаа шалгах зэргээр шаардлагагүй дуудлага хийдэг байна. Энэ үйлдлүүд нь ачаалал үүсгэж тухайн үед яаралтай тусламж шаардлагатай байгаа иргэдэд хүндрэл учруулдаг ажээ. Тиймээс эдгээр дугаар руу гурваас олон удаа тоглож залгасан эсвэл шалтгаангүйгээр залгасан дуудлагыг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг үндэслэн  хүүхэд бол эцэг эх, асран хамгаалагчдад нь, иргэдэд цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцож байхаар болжээ.

Тодруулбал, та цагдаагийн алба хаагч, туслах ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцвэл 5000-20000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулах юм байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?