ЗУСЛАНГИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОГСООЛОО

2016-09-19  

 

Нийслэлийн Тээврийн газраас зуны улирал болж зуслан чиглэлийн зорчих урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан ЗҮ:1 Гүнт-Жигжид-Тэнгис кино театр, ЗҮ:2 Гоодой-Тэнгис кинотеатр, ЗҮ:3 Баянбулаг-Тэнгис кинотеатр чиглэлийн үйлчилгээг 6 дугаар сараас эхлүүлсэн. Хүйтний улирал эхэлж зуслан чиглэлийн зорчигч урсгал буурсантай холбоотойгоор дээрх чиглэлүүдийг 9 дүгээр сарын 19-ны өдрөөс буюу өнөөдрөөс зогсоохоор боллоо. Харин хойд чиглэлд байнгын үйлчилгээ үзүүлдэг ХО:2 “Шаргаторьт-Дүнжингарав худалдааны төв”, ХО:1 “Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр” чиглэлийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?