18 НАСТАЙ ЗАЛУУ ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ АМИА АЛДЖЭЭ

2016-09-19  

Мансууруулах бодис хэрэглэж байгаад амиа алдсан хэрэг энэ сарын 12-ны өдөр гарчээ. Тодруулбал, нэгэн залуу Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ухаан алдаж унасан байдалтай хүргэгдэн иржээ. Улмаар эмчилгээ хийлгэж амжилгүй амьсгал хураасан байна. Талийгаачтай хамт 18-22 настай хоёр залуу хар тамхи, мансууруулах төрлийн бодис болох каннабисыг татаж, мансуурсан бөгөөд энэ үед 18 настай залуугийн гар хөл нь татан, ухаан алдан унаснаар ийнхүү амиа алджээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Гуравхан сая хүн амтай манай оронд хар тамхи тээвэрлэж яваад баригдсан, татаж мансуурсан хэрэг сүүлийн үед тасралтгүй гарах болсон. Тэр дундаа эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэссэн гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. 

 

 

А.САЯН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?