ГАДААД ПАСПОРТЫН ЗАХИАЛГА ЭНЭ САРЫН 30-ЫГ ХҮРТЭЛ АВАХГҮЙ

2016-09-20  

Энэ сарын 30-ныг хүртэл гадаад паспортын захиалга авахгүй юм байна. Учир нь жилд 120 мянган иргэн гадаад паспорт захиалдаг байсан бол энэ жил хагас жилийн дотор 122 мянган иргэн гадаад паспорт авах хүсэлт ирүүлснээс ачаалал үүсчээ. 

Гэхдээ зайлшгүй шаардлагатай хүсэлтийг хүлээн авч, паспорт гаргаж өгөх аж. Тухайлбал яаралтай эмчилгээнд явах, хурал зөвлөгөөн, тэмцээн уралдаан, сургуульд явах иргэдийн хүсэлтийг хүлээн авч, гурав хоногийн дотор шийдвэрлэх гэнэ.

10-р сарын 1-нээс эхлэн 10 хоногийн дотор гаргах энгийн үйлчилгээ нь хэвийн үргэлжлэх бол 3 хоногийн дотор яаралтай гаргах үйлчилгээг үзүүлэх шийдвэр одоогоор гараагүй байна. 

Хэрэв гадаад паспорт захиалахаар яаравчилж байгаа бол 9-р сарын 30-наас өмнө гадаад паспорт захиалах материалаа бүрдүүлээд / иргэний үнэмлэх, 3% цээж зураг, төлбөр төлсөн баримт / тухайн өдөр дугаараа авбал цаг хугацаа хожих боломжтой ажээ.  

 

 

А.САЯН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?