НЭГ ӨДРИЙН ДОТОР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС БОЛЖ 23 ХҮН БЭРТЖЭЭ

2016-09-20  

Манай улсад ганцхан өдрийн дотор зам тээврийн осолд өртөж байгаа хүний тоо өдөр бүр дайны аюултай байдаг Сири улсад амь үрэгдэж байгаа хүний тооноос ч өндөр байна. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний ганцхан өдрийн тоон мэдээгээр 23 хүн зам тээврийн ослоос болж хүнд, хөнгөн гэмтсэн байна. Үүнээс сургуулийн өмнөх насны 3 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн  мэдээ байна.

Тухайлбал : ХУД-ийн нутаг Буянт-Ухаа-2 хорооллын зогсоолд N.Tiida автомашины жолооч О нь ганцаараа гадаа тоглож байсан 5 настай С-г мөргөж гэмтээсэн.

ЧД-ийн нутаг Далан давхарын замд T.Prius-30 маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч 5 настай, эмэгтэй Г-г мөргөж гэмтээсэн байна. Машинд мөргүүлсэн 5 настай охин 7 настай ахын хамт явж байсан байна. Эцэг эхчүүд бага насны хүүхдээ замын хөдөлгөөнд харгалзах хүнгүйгээр оролцуулж байгаагаас энэ мэтээр зам тээврийн осолд өртөх нь буурахгүй байна.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?