БАГА НАСНЫ ХҮҮХЭД, ӨНДӨР НАСТАНГ ХАРГАЛЗАХ ХҮНГҮЙ ОРХИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

2016-09-21  

Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт аврах ажиллагааны 3 дуудлага ирж дуудлагуудын дагуу аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажилласан байна. Тодруулбал, “Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 4 дүгээр байрны айлд 9 сартай хүүхэд гэртээ цоожлогдсон цахилгаан зуух асаалттай байгаа хаалга онгойлгож өгнө үү” гэсэн дуудлагыг ирүүлснээр Аврах ангийн бүлгийг хүрэлцэн очиход 9 сартай, эмэгтэй хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг хаалгыг нь онгойлгож хүүхдийг ээжид нь эсэн мэнд хүлээлгэн өгч, цахилгаан зуух асаалттай байсныг аюулгүй болгожээ.

Мөн “Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар байрны айлд гэртээ ганцаараа байгаа өндөр настай хүн хаалгаа онгойлгохгүй байна онгойлгож өгнө үү” гэсэн дуудлагыг ирүүлснээр Аврах ангийн бүлэг очиж хаалгыг онгойлгоход 84 настай, эмэгтэй биеийн байдал муу орны хажууд хэвтэж байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.

Бага насны хүүхэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ. 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?