" АЧ АВРАЛТ ОХИН ТЭНГЭРҮҮД БА ДАРА ЭХ " ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2016-01-25  

 

 

 

 

 

 

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан сар шинийн өмнө “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэнгээ нээлээ. Энэ нь тус музейгээс зохион байгуулж буй "Арван хангал" бурхдын III дахь удаагийн цуврал үзэсгэлэн юм. Үзэсгэлэнд Балданлхам, Бүжинлхам, Гүнжинлхам, Янжинлхам ба Цагаан дара эх бурхдаас бүрдсэн нийт 300 орчим бүтээлийг дэглэн үзүүллээ. Эдгээр бүтээлүүдийн 96 орчим хувь нь музейн сан хөмрөгөөс анх удаа олон нийтэд хүрч байгаа төдийгүй зурмал, оёмол, цутгуур, шуумал, баримал, модон барын дардас, сийлбэр зэрэг бурхан урлалын бүхий л төрлөөр бүтээгдсэн бүтээлүүдийг багтааж байгаагаараа бусад үзэсгэлэнгүүдээс онцлог юм. 

 

Энэхүү үзэсгэлэн нь Монголчуудын төр ёсны их баяр цагаан сарын өмнө нээгдэж байгаа нь билэгшээл ерөөлийг эрхэмлэн зон олон Монголчууддаа ирж буй бичин жилдээ өсөн дэвжихийн билэгшээлийг давхар агуулж байгаа юм байна. Бурхны шашинт ард түмэн түүний дотор Монголчууд "Лхам" бурхныг ихэд эрхэмлэн шүтэж ирсэн байдаг. Монголчууд цагаан сарын битүүний шөнө Балданлхам бурхныг айл бүхэнд залран ирдэг хэмээн билэгшээн ундаасч ядарсан луусыг нь услаж байгаа утгаар гэрийнхээ тотгон дээрээ гурван ширхэг мөс тавьдаг заншил өдгөө бидэнд уламжлагдан хадгалагдсаар иржээ. Үзэсгэлэнгийн нээлтэн дээр СТА дуучин Д.Сарангуа “ Богд зонховийн залбирал мэгзэм “  дууг дуулсан юм.

 

 

 

СУРВАЛЖИЛСАН : П. ОЮУНСҮРЭН

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?