ДЭЛХИЙН 60 ГАРУЙ ОРНЫ МИССҮҮД БУЯНТ-УХААД ШИЛДГЭЭ ТОДРУУЛНА

2016-09-21  

"Face of Beauty International" олон улсын гоо бүсгүйн тэмцээн нь 2012 онд анх зохион байгуулагдсан бөгөөд дөрвөн жилийн хугацаанд олон улсын тавцанд өндөр нэр хүндийг олж, цар хүрээ нь өргөжин тэлсээр хүн төрөлхтний эв нэгдэл, сайн сайхны бэлгэ тэмдгийн нэг болж чаджээ. 2013 оноос Монголын гоо бүсгүйчүүд оролцож эхэлсэн энэхүү олон улсын арга хэмжээний 4 дэх удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

2016 оны тэмцээний уриа "SAVE THE MAZAALAI" бөгөөд дэлхийн миссүүд нэн ховордоод буй МАЗААЛАЙ баавгайг авран хамгаалах үйлсэд дуу хоолойгоо нэгтгэн, олон нийтийн анхаарлыг татахаар төлөвлөөд байгаа ажээ.

9-р сарын 26-наас 10-р сарын 9-ний хооронд зохиогдох тэмцээний хүрээнд 60 гаруй улсын гоо бүсгүйчүүд Монгол улсын түүх, соёл урлаг, ёс заншилтай танилцахын зэрэгцээ үсрэнгүй хөгжиж буй нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, үзвэр үйлчилгээний газруудаар зочилно. Хаалтын ёслолын ажиллагаа 10-р сарын 8-ны бямба гарагийн 19:00 цагт Буянт-Ухаа цогцолборт болох ба энэ үдэш тэргүүн титмийн эзнээ тодруулна. Дашрамд дуулгахад "АМЬД БАРБИ" хэмээн дэлхий дахинаа танигдсан Украины дуучин, загвар өмсөгч Валерия Лукьянова шүүгчээр уригдан ажиллах юм байна. 

Эх орондоо дэлхийн 60 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөх ҮНДЭСНИЙ ЯЛАГЧ-аар Энхтайвны Урангоо сонгогдсон байна.

Тасалбарыг TICKET.mn ,1900-1800 утсаар захиалах боломжтой.

 

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?