2500 ГАРУЙ ОЮУТАН ЗАЛУУС ЭЕРЭГ ХАНДЛАГА - ЭРҮҮЛ ОЮУТАН ӨДӨРЛӨГТ НЭГДЛЭЭ

2016-09-21  

Засгийн газраас “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын аянг жил бүрийн есдүгээр сард холбогдох байгууллагуудтай хамтран өрнүүлж хэвшсэн. Энэ ажлын хүрээнд Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, ЗГХА Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар хамтран өчигдөр буюу мягмар гаригт “Эерэг хандлага-Эрүүл оюутан” өдөрлөгийг Бөхийн өргөөнөө зохион байгууллаа. 

Өдөрлөгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Монголын их дээд сургуулиудын консорциумын Ерөнхийлөгч Т.Хэрүүга, НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ-ын төлөөлөгч нар оролцож, мэдээлэл хийлээ. 
Монголын нийт хүн амын 8%-ийг бүрдүүлэгч оюутнуудын эрүүл мэнд яагаад чухал вэ, өнөөдөр ямар түвшинд байна. Цаашид юуг илүү анхаарах хэрэгтэй вэ гэдэгт эрүүл мэндийн болон холбогдох байгууллагууд хариулт өгч, оюутан залууст эерэг хандлагаар, эрүүл ирээдүй бий болгоход чиглэсэн зөвлөгөө мэдээллийг хүргэсэн арга хэмжээ болсон юм. 

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?