2015 оны 10-р сарын 24-ний өдөр ЦЕГ-ын Тусгай хэлтсийн гурван ажилтан Цэрэнчимэд, Батзориг, Түмэнпүрэв нар хоёр найзын хамтаар “YENUS” бааранд Элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн дэд ахлагч Н.Ууганбаярыг бүлэглэн зодож амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан.
Энэхүү хэргийг шүүх хурлын анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 91.2.2 /Танхайн сэдэлтээр/, 91.2.12 /Онц харгис хэрцгий аргаар/, 181.2.1 /Догшин авирласан/, 145.1 / Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Цэрэнчимэдийг Эрүүгийн хуулийн 91.2.2-т заасан зүйл ангиар буруутгаж чанга дэглэмтэй хорих ангид 20 жил, Төмөрпүрэв, Батзориг нарыг жирийн дэглэмтэй хорих ангид тус бүр 3.1 жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
А.ИЧИНХОРЛОО