ЗӨРЧИЛТЭЙ 27 БАРИЛГЫГ БУУЛГАНА

2016-09-22  

Нийслэлийн хэмжээнд шаардлага хангахгүй, хууль дүрэм зөрчиж барьсан барилгуудыг буулгахаар болсон байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эхний ээлжинд 27 барилгын жагсаалтыг гаргасан бөгөөд эдгээр 27 барилга нь Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийг илтэд зөрчсөн, мэргэжлийн хяналтын байцаагч нарын удаа дараагийн актыг биелүүлээгүй юм байна.

Тухайлбал, дэргэдэх орон сууцтай хаяа дэрлэсэн, эсвэл нар тусах боломжгүй болгон, цонх таглаж барьсан, зураг төслийн дагуу бариагүй зэрэг зөрчилтэй гэж байна. Гэхдээ одоогоор барилгуудыг хэзээнээс нурааж, стандартад нийцүүлэн барих эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд нийслэлийн Засаг даргын эцсийн шийдвэрийг хүлээж байгаа аж. Үүний дараа барилгуудыг үе шаттайгаар буулгаж, дахин барих компанийг шалгаруулах замаар ажлыг явуулна гэж албаныхан мэдээллээ.

 

 

А.ИЧИНХОРЛОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Мөнгө аваад дашийн шог болно биз дээ 2016-09-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?