ХҮҮХЭД ДАЙРСАН ЖОЛООЧ ХЭРГИЙН ГАЗРАА ОРХИН ЗУГТЖЭЭ

2016-09-23  

Өдөр бүр сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдүүд зам тээврийн ослын золиос болж байна. Өчигдөр л гэхэд сургуулийн насны 5 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулж, дээрээс нь жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь зам тээврийн ослын эрсдэл алхам тутамд байгааг харуулж байна.

Өчигдөр Замын цагдаагийн газрын Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Жолооч нар бага насны хүүхдийг дайрч гэмтээчихээд түргэн тусламж дуудаж анхны тусламж үзүүлэхгүй хэргийн газрыг орхин зугтах байдал ч гарч байна.

Жишээбэл : Өчигдөр БГД-ийн нутаг Энэбишийн өргөн чөлөө, Гандангийн хойд явган хүний гарц дээр T.Prius  маркийн улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 8 настай эрэгтэй Н-ийн хөл дээгүүр гарч, хэргийн газрыг орхин явсан байна. Энэ мэтээр алхам тутамд таны хүүхэд зам тээврийн ослын золиос болох эрсдэл өндөр байгаа тул хүүхдээ харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байхыг сэрэмжлүүлж байна.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?