“МИАТ” компанийн комерийн дэд захирал асан Т.Батчулуун болон н.Дорждэрэм, н.Баясгалан нар их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн, саатуулагдсан байна.
Т.Батчулуун, болон түүний найзууд болох н.Дорждэрэм, н.Баясгалан нар нь зорчигчдын үйлчилгээнд хэрэглэгдэх бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендэрийг хуурамчаар үйлдэн шалгаруулж, зорчигчдод зориулсан зарим нэр төрлийн бүтээгдэхүүн дээр нэмж санхүүжилт авсан гэсэн үндэслэлээр шалгагдаж эхэлжээ.
Т.Батчулуун, н.Дорждэрэм нар 1.5 тэрбум гаруй төгрөгийг банкнаас гаргуулан авах үедээ үйлдэл дээрээ цагдаагийнханд баригдсанд баригджээ.
Ц.БАТТУЯА