"ДЦС-3"-ЫН БАРУУН ХОЙД ЗАМЫГ ЯАРМАГИЙН ГҮҮРТЭЙ ХОЛБОЛОО

2016-09-27  

Хан-Уул дүүрэгт байрлах "ДЦС-3"-ын баруун хойд замаас урагшаа Яармагийн гүүр хүртэлх 1.5 км авто замын нээлт боллоо. 

Ингэснээр Гурвалжингийн гүүр уруудаад /ДЦС 3 тал руугаа/дулааны шугамын хажуугаар Дөрвөн замын уулзвартай болгож гэрлэн дохио суурилуулсан байна. Мөн явган хүний зам, автозамыг тусгаарласан хашлага зэргийг шийдэж, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж өгчээ.

Уг замыг "Гудамж" төслийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр барьсан бол зураг төслийг “Ар Си Эс Си" ХХК, бүтээн байгуулалтын ажлыг “Эрдэнэ зам" ХХК гүйцэтгэжээ.

 

 

 

А.САЯН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?