Өчигдөр буюу 9 дүгээр сарын 26-ны өдөр нийтийн тээврийн хоёр автобус явган зорчигч дайрч гэмтээсэн байна. Тэнүүн огоо ХХК-ны H.Aero City маркийн автобусны жолооч Б нь СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 5-н шарын автобусны буудал дээр зорчигч 43 настай эмэгтэй Ц-г унагаж гэмтээсэн байна. Мөн Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Э нь ЧД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Цэцэг төвийн урд замд явган зорчигч 49 настай эмэгтэй Ө-г мөргөж гэмтээсэн байна. Нийтийн тээврийн жолооч нар хурд хэтрүүлэн давхилдаж автобусны буудал, явган хүний зам дээр осол гаргаж явган зорчигчдыг гэмтээж байгааг холбогдох газарууд нь анхааралдаа авч осол аваар ихээр гаргаж байгаа нийтийн тээврийн компаниудад хариуцлага тооцох ёстой. Түүнчлэн иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцохыг сэрэмжлүүлж байна.
ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР