Нийслэл хотын иргэн бүр тодорхой бараа үйлчилгээ авсныхаа төлөө татвар төлөх болсон. Одоо харин ноход нь татвар төлөх хууль хэрэгжих гэж байна. Нийслэлийн захирагчийн алба татварын ерөнхий хуульд нийцүүлэн гэр хорооллын болон орон сууцад амьдардаг тэжээвэр нохойтой иргэдээс татвар авахаар холбогдох бэлтгэлээ эхлүүлжээ.
Ингэхдээ спэй тавиулсан нохойноос бага, спираль тавиулаагүй нохойноос өндөр татвар авах хувилбарыг боловсруулаад байгаа юм байна.
Иргэд яалт ч үгүй нохойдоо спэй тавиулахаас өөр гарцгүй болж байна. Нийслэлээс их хэмжээний төсөв гаргаж нохдод спэй тавиад эздээс нь татвар авна. Өөр иргэдээ татвараар дарамтлах шинэ санаа юу байна. Хотын дарга аа ?
Л.ГАНТУЯА