Ам.долларын ханш өнгөрсөн долоо хоногоос чангарч эхэллээ. Монгол банкнаас зарласан ханш өнөөдрийн ханшаар нэг ам.доллар 2272 төгрөгтэй тэнцэж байгаа юм. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 2263 төгрөгөөр авч, 2284 төгрөгөөр борлуулж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2271 төгрөгөөр авч, 2275 төгрөгөөр зарж байна.
Энэ нь түүхэн дээд ханш гэдгийг эдийн засагчид онцоллоо. Долларын ханш чангарч байгаа энэ үед хяналт, зохицуулалт дутмаг байгааг эдийн засагчид шүүмжилж буй. Учир нь, төгрөгийн ханшийг хамгаалах үүрэгтэй Төв банк ам.долларын ханшид оролцохгүй гэдгээ илэрхийлсэн.
А.САЯН