Өчигдөр БЗД-ийн нутаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд замд Chevrolet Suburban маркийн авто машины жолооч нь T.Corolla маркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 32 настай эмэгтэй Г гэмтээн хэргийн газрыг орхин зугтсан байна.
Жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлж байгаагаас энэ мэт осол ихээр гарч байна. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь буурахгүй байна. Өчигдөр л гэхэд Замын цагдаа нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР