“ДАШЧОЙМПЭЛ” ДАЦАНГИЙН ЛАМ НАР ЭХ НЯЛХСЫН ТАСАГТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАЖЭЭ

2016-09-30  

Энэ онд Гандангийн “Дашчоймпэл” дацан үүсэн байгуулагдсаны 280 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Эх нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Төрөхийн хүндрэлтэй эхчүүдийн тасагт нийт гурван сая нэг зуун мянган төгрөгний үнэтэй тоног төхөөрөмжийг хандивлажээ.

Дашчоймпэл дацан нь нийт 150 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тоног төхөөрөмжийг худалдан авахад Гандангийн дацангуудын лам нар болон хөдөө орон нутгийн бүх хийдүүд оролцсон байна.

Энэхүү дацанг II Богд Лувсандамбийдонмэ Жэвзүндамба хутагт, түүний Ёнзин багш буюу Манзушри хутагт Донхор цорж Агваанжамбалданзан Өвөр Монголын Долоон нуур хэмээх газарт 1736 онд үүсгэн байгуулж байж. Улмаар 1756 онд Ар халхын Их хүрээнд нүүн ирэн суурьшсан байна. Хожим 1937 оны их хэлмэгдүүлэлтэд өртсөнөөр дэлхийн анхны их сургуулиас улбаатай олон зууны түүхтэй тус дацангийн уламжлалт сургалт, хурал номын үйл ажиллагаа бүрмөсөн хаагдаж, 1991 онд тус дацангийн номын үйл ажиллагаа дахин сэргэж одоогийн энэ дуганыг Монголын Бурхны Шашны Төв Гандантэгчэнлин хийд бариулснаар хуучны эрдэм номтой мэргэд, багш нарын хичээл шамдлаар уламжлалт гүн ухааны сургалтаа явуулсаар өнөөг хүрчээ.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?