АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАЛААЛТЫГ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ

2016-10-01  

Өнөөдрөөс албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн халаалтыг өгч эхэлж байна. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК албан байгууллага, аж ахуйн нэгжтэй “Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээ байгуулан ажилладаг бөгөөд биелэлт 65.9 хувьтай байгаа аж. Өнгөрсөн сарын 30-ны өдөр гэрээ байгуулах хугацаа дуусч, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг өгөхөд бэлэн болжээ. Халаалт болон халуун ус тасалдах, доголдохтой холбоотой гомдол санал хүсэлтийг шуурхай удирдлагын 7004-7005 дугаарын утсаар 24 цагийн туршид хүлээн авч, шийдвэрлэж байна.

2016-2017 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан  Улаанбаатар хотын хэмжээнд нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас энэ сарын 15-ны байдлаар 1720 барилгад, 65 цэцэрлэгээс 52 цэцэрлэгт, 124 сургуулиас 107 сургууль, 13 эмнэлэгт халаалт өгчээ.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?