ДАНИЙН ХҮН АМЫН 35 ХУВЬ НЬ ДУГУЙЧИД

2016-10-01  

Унадаг дугуй нь бидний эрүүл мэнд болоод эдийн засагт хамгийн тустай тээврийн хэрэгсэл. Мөнгө хэмнэхээс гадна бидний эрүүл мэнд, идэвхтэй амьдралын хэв маягт суралцахад ямагт эерэг нөлөө үзүүлдэг.

Одоохондоо манай улсад хөгжлөө хараахан олоогүй байгаа энэ туршлагыг гайхалтай хөгжүүлж чадсан, дэлхийн хамгийн шилдэг унадаг дугуйн замтай хотуудыг танилцуулъя.

Дани улс, 

Дэлхийн унадаг дугуйн шилдэг замтай хотуудыг Дани улс тэргүүлдэг. Данийн хүн амын 35 хувь нь дугуйчид. Парламент, Засгийн газрын байрны гадна ч дугуйн зогсоол байдаг. Жуулчдад зориулан унадаг дугуй түрээсэлдэг 2000 төв үйл ажиллагаагаа явуулдаг аж. Нийслэл Копенгаген хотод гэхэд л унадаг дугуйн 400 км зам бий.

АНУ, Портлэнд.

600 мянга гаруй хүн амьдардаг тус хотын хүн амын 9 хувь өдөр тутмын амьдралдаа унадаг дугуй ашигладаг байна. Портлэнд хот 400 км дугуйн замтай.

Япон улс, Токио.

Токио хотод унадаг дугуйтай хүнийг хаа сайгүй олж харна. Хүмүүс ажил, сургууль, дэлгүүр явахдаа дугуйгаар зорчих нь элбэг. Харин хол зайд буюу галт тэргээр зорчдог хүмүүс өглөө гэрээсээ гарахдаа галт тэрэгний зогсоол хүртэл дугуйгаар яваад тэндээ дугуйн зогсоолд дугуйгаа үлдээгээд орой нь ажил тарах замдаа аваад буцна.

Испани улс, Барселона.

Өнөөдөр 30 мянга гаруй Барселончууд дугуй унадаг. Хотод унадаг дугуй түрээсэлдэг 100 орчим төв байдаг бөгөөд хотын оршин суугч, жуулчин гээд хүссэн хүн унадаг дугуй түрээслэх боломжтой.

Колумб улс, Богота.

Унадаг дугуйн 300 орчим км замын өргөн сүлжээг нэвтрүүлсэн. Богота хот долоо хоног болгоны ням гарагт машингүй өдрийг зохион байгуулдаг.

Франц улс, Парис. 2011 онд Парисын нийт оршин суугчдын 40 хувь нь хувийн машингүй байсан бол 2014 он тус үзүүлэлт 60 хувь болж нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар Парис хотод унадаг дугуйн 1500 гаруй үнэгүй зогсоол, метроны болон автобусны буудал орчимд байрладаг дугуй түрээсийн 100 гаруй станц байдаг байна.

Канад улс, Монреаль. Монреальд 600 км-ийн хэмжээтэй дугуйн зам, хэдэн зуун зогсоол, түрээсийн станц бий. Энэхүү тээврийн хэрэгсэл Монреаль хотын оршин суугчдын өдөр тутмын салшгүй хэрэгцээний нэг хэсэг болжээ.

Герман улс, Берлин.

Берлиний нийт хүн амын 20 хувь нь дугуй унадаг.

БНХАУ, Бээжин.

Унадаг дугуй нь Бээжинд гол унаа болж байна. Тус улсын журам ёсоор машинтай адил дугуйгаа бүртгүүлэх шаардлагатай бөгөөд албан ёсны тоогоор Бээжин хотод 11 сая гаруй хүн дугуй унадаг юм байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?