ХЯТАДЫН ТЕННИСЧИН ФАН ЗЕ ДОН ОЛДСОН БОЛОМЖОО АЛДСАНГҮЙ...

2016-10-05  

Дэлхийн Цомын 37 дахь Аварга Шалгаруулах Тэмцээн 2016 оны 10-р сарын 1-3-ны өдрүүдэд Герман улсад зохиогдож аваргаа тодрууллаа. Тухайн жил тивийн аварга болсон тамирчид болон дэлхийд рейтингээр тэргүүлж буй тамирчид л Дэлхийн Аваргын Цомын Тэмцээнд оролцдог уламжлалтай.

Энэ жилийн аваргад рейтинг өндөртэй 20 тамирчин урилгаар оролцов. Тэдний зургаа нь дэлхийн рейтингээр эхний аравт, арван теннисчин нь эхний 20-д багтаж байгаа нь тус тэмцээний чансааг илтгэнэ. Энэ жилийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Хятад улсаас Олимп дэлхийн аварга Ма лонг, 2014 оны цомын аварга олимпын аварга Сү Синийг оролцуулахаар нэр өгсөн байсан боловч Ма Лонг оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Үүний дараа Японы тамирчин олимпийн хүрэл медальд Мизутани Жүн мөн оролцохгүй гэдгээ мэдэгдсэнээр Хятадын тамирчин 19 настай Фан Зе Донд Дэлхийн цомын аваргад оролцох боломж нээгдсэн юм. Тэр анхны дэлхийн цомын АШТ-д оролцож, анхны оролдлогоороо Дэлхийн цомын аварга болж чадсан юм. Хятадын тамирчдад олимп, дэлхийн аварга болох нь хялбар, хятад улсаасаа шалгарах нь хэцүү байдаг гэж ярилцдагыг тэр баталлаа.

Ма Лонг Дэлхийн цомын аваргад оролцохоос яагаад татгалзсаныг одоохондоо тайлбарлахгүй байна. Магадгүй, Хятадын ширээний теннисний холбооны бодлого, шийдвэр байхыг ч үгүйсгэхгүй. 

Фан Зе Дон бол ирээдүйтэй тамирчин. Түүнийгээ ч харуулж, 2016 оны Бүх Хятадын аваргаар тодорсон. Тэр цомын аваргын финалд нутаг нэгт, шигшээ багийн ах, 2014 оны цомын аварга Сү Синийг 4:1 харьцаагаар буулгаж, ноёрхлоо тогтоосон. Ингэснээр Фан Зе Дон дэлхийн рекордыг шинээр тогтоолоо. Тэр хамгийн залуу буюу 19 насандаа Дэлхийн цомын аварга болсон түүхийн шинэ хуудсыг нээлээ. Дэлхийн теннис түүнээс олон олон шинэ дээд амжилтуудыг хүлээж байна.

 

 

Э.ЛХАГВАСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:2016 oni bvh hvatadiin awargiin finaliin toim togloltuudiig vaaj vzveh be yu gj haihuu ? 2016-10-06
Төстэй мэдээ
ЛИГИЙН ТЭМЦЭЭНД АНХ УДАА "ИТГЭЛТ ГРУПП- АРИГ БАНК" -НЫ БАГ ТҮРҮҮЛЛЭЭ
Б.ЭРДЭНЭСУВД: ЯГ МИНИЙ ОХИНД ТОХИРСОН СПОРТ ГЭЖ ААВ МИНЬ ХЭЛЖ БИЛЭЭ (Одон бөмбөгийн аваргуудын дурсамж-Цуврал 7)
ТУРШЛАГА ДУТСАН ТОГЛОЛТ ХАМГИЙН ИХ ТУРШЛАГА БОЛДОГ
Т.ЭНХТӨР:СОНИУЧ ЗАНДАА ХӨТЛӨГДӨН ШИРЭЭНИЙ ТЕННИСТЭЙ ХОЛБОГДСОН (Одон бөмбөгийн аваргууд-дурсамж -6)
Я.БЭГЗ: ХҮНИЙ ГАЗАРТ НӨГӨӨ Л ЖИЖИГ ЦАГААН БӨМБӨГ НАМАЙГ ТЭЖЭЭСЭН ( Одон бөмбөгийн аваргуудын дурсамж-Цуврал 5)
Я.БЭГЗ:МИНИЙ БАГШ ДЭЛГЭРБУЯН /Багшийн дурсгалд /
Б.ЭНХЖИН: ОЛИМПИЙН АВАРГА ЯАН ЕН ЖА БАГШААР ТЕННИС ЗААЛГАСАН ХУВЬТАЙ ХҮНИЙ НЭГ (Одон бөмбөгийн аваргуудын дурсамж- Цуврал 4)
Б.БАЯРМАГНАЙ: САЙН ХҮНИЙГ ДАГАВАЛ САРНЫ ГЭРЭЛ ГЭДЭГ /Одон бөмбөгийн аваргуудын дурсамж- Цуврал 2/
Б.ОТГОНЖАРГАЛ: ОДОН БӨМБӨГНИЙ ШОДОН ГЭЗЭГТ НЭРЭНДЭЭ НЭГЭНТ ДАССАН (Аваргуудын дурсамж: Цуврал 1)
ЯПОНЫ ЗАЛУУ ОД ХИРАНО МИУ ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА БОЛЛОО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?