МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙН ҮНЭМЛЭХТЭЙ ИРГЭД АЖИЛД ИДЭВХТЭЙ БҮРТГҮҮЛЖ БАЙНА

2016-10-06  

Зам тээврийн хөгжлийн яам, Улс хоорондын ачаа тээвэрлэдэг аж ахуйн нэгж байгууллагууд хамтран мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй ажил хайгч иргэдтэй уулзан, ажилд бүртгэж байнаХөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын нэгдүгээр давхарт зохион байгуулагдаж байгаа энэхүү ажилд бүртгэх арга хэмжээнд иргэд идэвхтэй оролцож байна.  Нийт 37 аж ахуйн нэгж 450 нээлттэй ажлын байр санал болгож байгаа юм байна. Ажил хайгчид С, Е ангилалтай мэргэшсэн жолооч байх шаардлагыг тавьж байгаа. Хэрвээ бусад ангилалийн жолооч бол ажил олгогч байгууллагатайгаа тохиролцож гэрээ байгуулсны үндсэнд ажил олгогч төлбөрийг дааж, Хөдөлмөрийн бирж дээр ажиллаж буй жолооны курсүүдэд суралцуулан  тухайн байгууллага нь цаашид ажилд авах юм байна. Суралцагч гэрээний дагуу ажилд орсны дараа сургалтын төлбөрөө цалингаасаа өгөх боломжтой юм байна. Жолооч нарыг нас харгалзахгүй ажилд авах бөгөөд хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх шалгуур тавьсан байна.

Бүртгэл Аравдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын нэгдүгээр давхарт 09:00-17:00 цагт зохион байгуулагдах юм байна.

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?