ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГААР АНХ УДАА ХЯТАДААС ӨӨР УЛСЫН ЭМЭГТЭЙ ТЕННИСЧИН ТОДРОХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО

2016-10-07  

Дэлхийн цомын аварга шалгаруулах ширээний теннисний эмэгтэйчүүдийн 20 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Филадельфиа хотод өнөөдөр эхэллээ. Эрхээ авсан шилдэг 20 одон бөмбөгчнөөс Хятадын тамирчин, олимп, дэлхийн аварга Динг Нин, түүний хамт нэрээ өгсөн олимп, дэлхийн цомын аварга Лиу Шивэн мөн бэртлийн улмаас оролцож чадахгүй болсноо дөнгөж өчигдөр мэдэгдлээ. Ингэснээр энэ жилийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа Хятадын тамирчид оролцохгүй нь тодорхой боллоо.

Тэгснээрээ Хятад улсын ширээний теннисний түүхэнд төдийгүй, хувь тамирчин Лиу Шивэнгийн хувийн карьерийн хувьд ч харамсмаар юм боллоо гэж Хятадын Өдрийн сонинд дурджээ. Учир нь, эмэгтэйчүүдийн дэлхийн цомын АШТ зохион байгуулагдаж эхэлснээс хойш буюу 1996 оноос өнөөг хүртэл нийт 19-н удаа Хятадын тамирчид тасралтгүй аваргалсан түүхтэй. Тамирчин Лиу Шивэнгийн хувьд ч гэсэн, дэлхийн цомын 5-н удаагийн аварга, 5 цомтой цор ганц тамирчин болж түүхэнд бичүүлэх боломжоо алдлаа. Тэрбээр өмнө нь 2009,2012,2013,2015 онуудад аваргалж байсан бол түүнээс өмнө Хятадын алдарт тамирчид болох Ван Нан 1997,1998,2003,2007 Зан И Нин 2001,2002,2004,2005 тус тус 4-н удаа аваргалж байсан юм.

Одоо харин энэ боломжийг хэн ашиглах вэ, 2016 оны дэлхийн ЦАШТ-д аль улсын хэн гэдэг тамирчин түрүүлж, улс эх орондоо дэлхийн цомыг анх удаа аваачих бол? гэж дэлхийн спортын сэтгүүлчид бичиж байна. Одоогоор, энэ магадлалтай одон бөмбөгчнөөр, Фэн Тиан Вэй Сингапу, Ти Ана Хонг Конг, Ито Мима Япон нарыг нэрлэж эхлээд байна.

 

 

Э.ЛХАГВАСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Кк:Ито мимо мулт 2016-10-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга