ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАР ДЭЭР ГЭРЛЭН ДОХИО ХАРГАЛЗАХГҮЙ БАРУУН ГАР ТИЙШ ЭРГЭНЭ

2016-10-10  

Нийслэлд зохицуулалт бүхий 142 уулзвар байдаг юм байна. Түүнээс 48 уулзвар нь баруун гар тийш тогтмоо эргэх бололцоотой гэсэн судалгааг Замын цагдаагийн газраас гаргажээ. Өнөөдрөөс, хамгийн ачаалал ихтэй Баруун, Зүүн 4 зам, Саппоро болон Гэсэр сүмийн уулзвараас энэ журмыг хэрэгжүүлж эхэллээ. Туршилт амжилттай болбол, эхний удаад тогтмол баруун тийш эргэх боломжтой 48 уулзвар, цаашлаад, үлдсэн 4 замын уулзваруудад нэвтрүүлэх юм байна. Энэ журам амжилттай хэрэгжвэл, замын хөдөлгөөний ачаалал буурна гэж судлаачид тооцжээ.

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?