Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Сүүлийн хэд хоног олон хүнийг гэмтээж бэртээсэн талаар хэвлэл мэдээллээр мэдээлж байсан.
Тэгвэл уг хэрэг "2016 оны 10-р сарын 10-ны өдрийн 00:00 цагийн үед цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах орон сууцанд зодоон болж байна гэсэн дуудлага ирсний дагуу цагдаагийн байгууллага шуурхай ажиллан хэргийн газарт очиход тус хороонд байрлах байранд байсан нэр бүхий 10 иргэд рүү А, Б гэгч этгээдүүд хэсэг бүлэг хүний хамт дайрч зэвсэг, зэвсгийн шинж чанартай зүйл ашиглан биед нь халдаж онц их хэмжээний мөнгө, эд зүйл дээрэмдсэн хэрэг гарсан.
Харин халдлагад өртсөн 10 хүн нь 25-31 насныхан бөгөөд хоёрынх нь биеийн байдал хүнд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Бусад нь хөнгөн зэргийн гэмтэлтэйгээр мэдүүлэг тайлбар өгөөд явж байгаа гэнэ. Тухайн гэмт хэргийг үйлдсэн А, Б нарыг шалгахад өмнө нь ял эдэлж байжээ. Хэрэг үйлдсэн А, Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.3-д заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Мөн өнөөдөр Шүүхээс Guys хамтлагийн гишүүн Х.Бат-Ундралд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-р зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг шүүхээр оногдуулж, уг ялыг биеэр эдлүүлэхгүйгээр тэнсэн харгалзах шийдвэрийн гаргасан байна. Шүүх хуралдааны үеэр тэрээр хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлээд хар тамхины хор уршгийг залууст сурталчилна гэж хэллээ.
Ц.ХИШГЭЭ