"1 ТӨГРӨГ 1 АЯН" ХАН-УУЛ ДҮҮРГЭЭС ГАРААГАА ЭХЭЛЛЭЭ

2016-10-11  

Сүүлийн жилүүдэд автомашины тоо, хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Түүнтэй зэрэгцээд бага насны хүүхдүүд ч автомашины осолд өртөж, амь насаа алдах, эрүүл мэндээр хохирох, бүх насаараа эрэмдэг болох нь ихэссэн тоон үзүүлэлт Монгол хүн бүрийн санааг зовоох болсон.

Тэгвэл түүнээс гарах гарцыг эрэлхийлж, "1 төгрөг 1 аян" -ыг Хан -Уул дүүргийн цагдаагийн тасаг, "Жем интернешнл" компанитай хамтран зохион байгуулж байна. Эхний удаад тус дүүргийн 130-р бага сургуулийг сонгож, бүх 348 сурагчдад цацруулагч бэлэглэсэн байна. Хэрвээ энэ туршилт амжилттай болж, үр дүнгээ өгөх аваас Хан-Уул дүүргийн бусад бүх сургуулийн 1-5 ангийн сурагчдыг хамарсан "1 төгрөг 1 аян"-аа үргэлжлүүлнэ гэж зохион байгуулагчид мэдэгдлээ.

Хужирт байгалийн эрдэст ус худалдан авсан хүн бүрийн мөнгөнөөс 1 төгрөгийг энэ аянд зориулж байгаагаа "Жем Интернешнл" компанийн борлуулалтын менежер дуулгав. Монголын балчир үрс эрүүл саруул иргэн болж өсөн торних нь Монгол хүн бүрийн нийгмийн хариуцлага гэж "Жем Интернэшнл" компанийн хамт олон тодотголоо. Тэднээс үлгэрлэж, бусад компани ч энэ аянд нэгдэхийг бусдадаа уриаллаа.

 

 

П.ДЭМБЭРЭЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?