ХҮҮХЭД ЗАЛУУСЫН ДУНД ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ТАЛААР СУДАЛГАА ЯВУУЛЖ БАЙНА

2016-10-12  

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Үндэсний агуулгыг дэлхийд” уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг “Монгол контент” компанитай хамтран хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудын талаар судалгаа явуулж эхэллээ.

Нийслэлийн хэмжээнд 2015 оны байдлаар  өсвөр насныханд чиглэсэн чөлөөт цаг өнгөрүүлэх 389 газар, талбай, төв байдаг  гэж бүртгэгдсэн байна. Тодруулбал  усан спортын төв 18, чийрэгжүүлэх клуб 37, хүүхдийн зуслан 22, спорт цогцолбор 22, сургалтын төв 50, үзвэр үйлчилгээний газар 44, кино театр 7, мөсөн гулгуур 23, спорт талбай 134, өдөр өнжүүлэх 50 байдаг байна.

Нийслэлд 13-18 насны 53 700 хүүхэд байгаа бөгөөд тэдний 30 хувь нь л дээрх  газар, төвүүдээр чөлөөт цагаа өнгөрөөдөг гэсэн судалгаа байгаа юм. Иймд өсвөр насны хүүхдүүдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, хөгжлийг дэмжих орчин үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор БИД ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ? судалгааг сонирхолтой хэлбэрээр явуулж эхэллээ.

Хүүхдүүд та бүхэн  www.yolo.mn цахим хуудсаар дамжуулан энэхүү  судалгаанд оролцох боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?