Б. МАНДХАЙ : ИРГЭД ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 2019 ОНД ОЛГОНО ГЭДЭГТ ИТГЭХГҮЙ БАЙНА

2016-10-13  

Хүүхдийн мөнгө энэ оны 7-9 дүгээр сарын хооронд олгогдохгүй тасалдсан. Тэгвэл хүүхдийн мөнгө хэзээнээс, ямар шалгууртайгаар, хэрхэн олгогдож эхлэх талаар Хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мандхай хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. 

Тэрээр “УИХ-аас гарсан тогтоолын дагуу Засгийн газрын тогтоол, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын босго тогтоох тушаал гарч 502, 567 гэсэн босго онооноос доош жагссан 660 хүүхэд буюу нийт хүүхдийн мөнгө авах хүүхдүүдийн 60% нь мөнгийг бэлнээр олгохоор болсон. Үлдсэн 40% болох 400 орчим хүүхдэд мөнгийг хадгаламж хэлбэрээр нь банканд байршуулж 2019-онд олгохоор зохицуулагдсан” гэсэн юм. 

Иргэд амьжиргааны босго оноогоо мэдэхийн тулд амьдарч байгаа сум, хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хүсэлт гаргаснаар 502, 567 босго шугамын хаана эрэмблэгдсэнээ мэдэж болох юм байна. Иргэд босго оноог хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар асуухад “2019-онд хүүхдийн мөнгө олгоно гэдэгт иргэд итгэхгүй байгаа учир ийм асуудал гараад байна. Хүмүүс өөрсдийгөө амьжиргааны түвшин доогуур гэж тодорхойлоод босго оноонд итгэхгүй байгаа” гэлээ.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
багий:за даа энэ ч худлаа байх даа. 2016-10-13
багий:за даа энэ ч худлаа байх даа. 2016-10-13
khelsendee:khulkhidval **** shuu 2016-10-13
монгол:Бидэнд ажлын байр хэрэгтэй байна. Ажил олгогчид ажилчдыг хулхидаж бага цалингаар ажиллуулж байгаа учраас залуус гадаадыг сонгоод байна. ажил олгогчид үнэхээр ажилчдыхаа нийгмийн даатгалыг ч төлөхгүй байна. Ийм учраас л залуу гэр бүл хүүхдийн мөнгөнд их ач холбогдол өгч байна даа. Ажил хийлгээд илүү цагийг, нийгмийн даатгалыг төлж байсан бол ийм юм болохгүй шүү дээ л гэж бодох юм. Хүүхдийн мөнгө энэ засгийн үед олгогдох нь бол харин баталгаатай байх шүү. Сонгуулиа бодсон ч яаж ийгээд өгөх нь хэнд ч ойлгомжтой. Өгч л таараа. Энэ тал дээр харин сандрах хэрэггүй. 2016-10-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?