Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

МАШ ТОМ БҮЛЭГЛЭЛ ?

2016-10-13  

Хэдхэн хоногийн өмнө улс төрийн хашир хандгай Ц.Нямдорж өнгөрсөн сонгуулийн үеэр хийгдсэн Эрдэнэт үйлдвэрийн хувь хувьцааг тойрсон наймаа панзын талаар мэдэгдэл хийлээ. “Би их олон хатуу хөтүү юманд гар дүрсэн хүн. Монгол улсад мафийн бүлэглэл үүсгэхгүйн тулд бүхнийг хийнэ” гэж эхэлсэн түүний ярианд олон сонин зүйлс анзаарагдаж байлаа.

Монгол төрийн удирдлага хэдхэн эрүүгийн элементийн гарт байхад, Монгол улсын Ерөнхий сайд резитивүүдээсээ айгаад гэрээсээ гарч чаддаггүй шахуу байхад 100 гаран дархлагдсан хулгайчийг Центрпойнтоос ачиж, Авдрантын хориход хийж байгаад, хэргийг нь хүлээлгэж байсан хөгшин чоно Ц.Нямдорж жижиг сажиг юман дээр ингэж сүржигнэх хүн бишсэн.

Түүний ярилцлагаас анзаарагдсан зүйлс гэвэл, Худалдаа хөгжлийн банкийг эзэмшдэг “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг болон түүний хамсаатнууд Монгол улсын засгийн газар уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын хувьцааг авах эсэхээ шийдээгүй байхад Оросын талтай худалдаж авах эсэх талаар гэрээ хэлцэл байгуулчихсан, due diligence хийчихсэн байж. (Due diligence бол маш урт хугацааны процесс бөгөөд ХХБ-ны О.Орхон захирал хоёр жил гаруй хугацаанд хийсэн гэдгээ Mongol TV-ийн нэвтрүүлэгт оролцож байхдаа хэлсэн.)

Гэхдээ, Төрийн өмчийн хороо татан буугдаж Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа Сангийн яам руу шилжсэн байтал хувь хувьцаа авах эсэх асуудлаарх Засгийн газрын тогтоол дээр Аж үйлдвэрийн сайд гарын үсэг зурсан гэнэ. Юу гээчийн жонхуу вэ? Бүхэл бүтэн хоёр жил холбогдох хууль журмыг судалсан “XXX Advocates” гэх компани юугаа зөвлөж байсан юм бол?

Өөр нэг анхаарал татсан зүйл бол 27-хон настай залуугийн хоосон компани Худалдаа хөгжлийн банкнаас 200 сая доллар зээлээд, дүрмийн сангаа нэг өдрийн дотор 100 тэрбумаар нэмэгдүүлэв? Монгол шиг ядуу буурай оронд шударгаар бизнес хийгээд 200 сая доллар олно гэдэг тун бэрх. Гэтэл өнөөх хоосон компани 100 тэрбумаар дүрмийн сангаа нэмэгдүүлэнгүүтээ 200 сая доллартай болчихож. Тэгээд тэр компани зээлсэн мөнгөтэйгээ нийлүүлээд 400 сая доллароор Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет ХХК хоёрыг хамтад нь худалдаад авчихаж. Ид шидийн ч юм шиг, үлгэрийн ч юм шиг...

Харин Ц.Нямдорж гишүүний хийсэн ганц нэгхэн мэдэгдэл, ярилцлагын араас Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хагас өдөр үргэлжилсэн хэвлэлийн бага хурал хийлээ. Түүний хийсэн хэвлэлийн хурал ганцхан л зорилготой мэт харагдав. Манай улсын Ерөнхийлөгч Сахал Д.Эрдэнэбилэгийн хийсэн Эрдэнэт үйлдвэрийн хувь хувьцааны луйврыг цээжээрээ хамгаалж байгаа юм байна.

Саяхныг хүртэл Баянгол зочид буудлын 4 давхарын жижиг өрөөнд бүгж байгаад Улаанбаатар спирт гэх компаниа АПУ-д зараад, Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкны хувьчлалд оролцсоноосоо хойш үлгэр домог мэт яригдах болсон “Сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүн ямар арга замаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг авчихав аа? Тэгээд бас болоогүй оройн хоолондоо уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг, закусканд нь Монголросцветмет нэгдлийг зооглочихлоо. Одоо араас нь МҮОНРТ-ийг хүртэх юм гэв үү?

Тус бүрдээ 100 орчим мянган хүн амтай Дархан, Эрдэнэт хотуудыг хүн амтай нь Монгол улсын нэлээн хэдэн аж ахуйн нэгжийг албан хаагч, ар гэртэй нь тэжээдэг Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг худалдаж авна гэдэг хэр баргийн бизнесмэнийн бардаг ажил, давдаг даваа биш л дээ. Түүгээр ч зогсохгүй Асгатын мөнгөний орд, Бэрхийн уурхайгаас авхуулаад 30 орчим томоохон орд газрыг эзэмшдэг Монголросцветмет нэгдлийг зүгээр л хоолны хачир маягаар авчихдаг гөөмөн бяртай компани хэнийх вэ? Ганцхан бизнесмен, банкны захиралд ийм их хүч байна гэж байх уу?

Монгол улсад “маш том бүлэглэл” үүссэн, тэр бүлэглэл цагдаа шүүхийг худалдаж авчихаад биднийг шалгаад байна гэж Женко Х.Баттулга, Херо Н.Баатар хоёр хэвлэлийн бага хурал хийхдээ мэдэгдэж байж билээ. Тухайн үед бүгдээрээ л тэднийг шоолон, инээдэм ханиадам хийж, эгээтэй л хошин шогийн сэдэв болгочихгүйхэн шиг өнгөрцгөөсөн.

Эргээд бодоод байсан чинь манай хоёр үлгэрийн баатарын яриад байсан маш том бүлэглэл нь нээрэнгээсээ байдаг юм биш байгаа? Монгол улсын Ерөнхий сайдыг загнаж байгаад мэдэгдэл хийлгэдэг, УИХ, Засгийн газрын түвшинд хүссэн тушаал шийдвэрээ гаргуулж чаддаг, Монгол улсын Ерөнхийлөгчөөр хэвлэлийн төлөөлөгчийнхөө ажлыг хийлгэдэг нэг тийм дархлагдсан хулгайч нарын бүлэглэл ахиад үүсчихсэн юм биш биз?!

 

 

 

 А.БАЯРХҮҮ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
рыобөрхылй:Хахаха битгий элэг хөшөөгөөд бай малаа. Хулгайч нар энд ямар ч хамаагүй. Цаана нь өөр улс төрийн томчууд хутгалдсан эрх мэдэлтнүүдийн бүлэглэл байгаан бишүү. Хулгайч нарыг зүгээр хурууны үзүүрт зарж байж болох юм. 2016-10-14
damiran: sahal erdenebileg yaakh argagui tom luivarchdyn neg mun...gehdee Niamka iin nuuz amrag baisan Altjingiin Altan Erdenetiin 49% iig avakhaar ert deerees orosuudtai nukhzun huuzulddug baisan ba ene ajil n bas nileed uragshtai baisan yum..getel gain taarch AN ued ene asuudal shiidegdej Altan Niamka 2 avch chadsangui ldee...Ene luivarchid sanaagaa guizelduulekhgeed barahgui bolokhoor bas uls tur hiigeed ll.. 2016-10-14
зочин:Төрд гарсан гэмт бүлэглэл улсын хөрөнгийг хувааж идээд дууслаа даа эд нарыг хулгайч гэхгүй юу гэх юм Нам гэдэг нэрэн доор нуугдсан гэмт бүлэглэл аль хэзээний үүссэн тэдэнд хууль үйлчилэхгүй Йим хүмүүсийг дархлаглсан хулгайч нар гэхгүй юу гэхэв дэ 2016-10-14
Tsogto:Mongol uls orshihuu es orshihuu gedeg deereel tulaad bndaa bugd luiwarchinguud henendench itgeed hereggui hoer gurwan tal boloodl hulgai hiij ideh obektoo bulaatsaldaadl kkkkk mongol hunii judag ugui boljee minii are tumen mn tsaashid yandaa naad neg chn yuchgui idej duusgaadl gadaadruu zugtaad yawaad ogno uldehn on zowondoo hoorhii 2016-10-14
зочин :Нам гэдэг нэрэн доор нуугдсан улс төрч гэдэг нэрээр халхалсан гэмт бүлэглэлийг хулгайч гэхгүй юу гэх вэ дэ 2016-10-14
Ee har atsnuudaa:Ter sahal mahal metiin bi****g shuud budad haychihad yadag bnaa ard tumen zewsegled toriin ordonru dairch orod hulgaichidiig ****daj altsgaahgu bol zogsohoosoo ongorson har shunaliin tulamuud bnda 2016-10-14
Шоовдор:Яах хогүй эбий байгаа юм гэж ярих юм бна 2016-10-14
САНАЛ:БИ БОЛ НЯМДОРЖ ГИШҮҮНИЙГ ХУДЛАА ЮМ ЯРЬЖ СҮРЖИГНЭХ ХҮН БИШ ТУЛХТАЙ ТӨРИЙН ТҮШЭЭ ГЭЖ БДДГ ЭНЭ ЛУЙВОЫГ ЗОГСООЖ ЭНЭ ДАВАРСАН ХУЛГАЙЧ НАРЫГ ЯЛЛАХ Л ХЭРЭГТЭЙ 2016-10-14
иргэг:Сонгуулийн хамгийн том оноо Эрдэнэт болж. Сонгууль өнгөрөхөөс нам болноо. Улс төржиж цаг нервээ бүү бар даа тэнэг ард түмэн минь. Хоногийн хоолгүйгээ мэдэхгүй Мань яах вэ МАН юу болж байна гэж гүйдэг хэдэн тэнэгтээ зориулж гаргасан гүтгэлэг сүржигнэлийн ууж яриа хүчээ авч байна даа. Мафи чинь аль эрт бий болсон ш дээ Нямдоржийг хууль зүйн сайд байхад.. . МАН бол угтаа Мафижсан тогтолцоо ш дээ. 2016-10-14
zochin:Elbegdorj terguulsen tom buleglel uls ekh orniig mini zalgij bna. 2016-10-14
Зочин:Элбэгдорж болиосой бүх юманд хошуу дүрж Явах юм цэдэнбал дарга 40 жил төр улирдаад банкинд 6000төгрөг бсан гэсэн элбэгдорж 7жил ерөнхийлөгчөөр ажиллахдаа хичнээн тэр бумыг хадгалсан болдоо яасан ханаж цаддагггүй ****вэ ганц монголын саалийн үнээгээ төрдөө аваасай даа билээ 2016-10-14
Зочин:Одоо нөгөө нямдоржийн эсрэг явуу**** эхэллээ захиалгатай шүү залуусаа.Нээрээ энэ сайтад тавьсан хүн нь юу ч мэдэхгүй араа даах чадваргүй арчаагүй банди хэдхэн төгрөгнөөс болж хөгийн мэдээлэл тарааж байнаа энэ сайтыг битгий үз 2016-10-14
Зочин:Одоо нөгөө нямдоржийн эсрэг явуу**** эхэллээ захиалгатай шүү залуусаа.Нээрээ энэ сайтад тавьсан хүн нь юу ч мэдэхгүй араа даах чадваргүй арчаагүй банди хэдхэн төгрөгнөөс болж хөгийн мэдээлэл тарааж байнаа энэ сайтыг битгий үз 2016-10-14
зочин:За хө.Манайханаар халхавчилсан гадаад гүрни 2016-10-14
уншигч:МАНАЙД ҮНДЭС 2016-10-14
УНШИГЧ:ГАДААД гүрний гар хөл болоход бэлэн шуналтангуутыг судлаж олоод тэд Монголын үндэсний баялгийг цөлмөхдөө ашигладаг нууц ноёнтоны тийм гүрний бүлэглэлийн далд санаа явуулгыг элрүүлэх нь зөв.Эдийн засгийг зориуд хямраахад нөлөалж дараа нь хялбараар авдаг тэр хүмүүсийг элрүүлж байгаа бол Нямдоржийн гавьяа.Харин дараа нь шударгаар шалгаж хариуц**** тооцох нь өндөр цалинтай шүүгчдийн үүрэг.Нөлөөнд битгий автаарай гэмээр байна. 2016-10-14
Hatan:Estoi zovhkon,estoi zagatnasan gazar maijij mash zorigtoi helleedee duu Huu mini. Iim setguulch baigaad bayartai bn.Bidend gerelt ireeduig haragduulsan iim zaluus oron baigaad negdej ugee dugarna gedegt itgeltei bn.Bolgoomjtoi baigaarai duu mini naad Sahal bilgee, Huzuugui elbegdorj 2 /Hun gehed hetsuu uchraas jijig usgeer bicheerei/ yaj ch medeh shunaltanguud shuu. 2016-10-15
zochin:Nayamdorj gushuunig demjij bn.Enhbayar gushuun gantsaajdyylahgui gesen zov humuus ih demjij baigaa shuu 2016-10-15
Zojin:Ene xvmvvsiin tsaana gadnixan bga baix ter dunda amerikjud bga bx xarward gedeg surguulid surgaadl tolgoig ni ergvvldeg bx uursduu ene mungiig daanj awj chadaxgvi gedge ene xvmvvs daanj medexgvi bna bvgd ter xvmvvstei aluulna shvde 2016-10-16
Irgen:Eronhiilogch iim herguudiig haatsaalmaargui bh yum .uneniig ilchlehed tuslaltsaa uzuuleesei dee 2016-10-16
дак: за яадгийн Эрдэнэбилэг гэдэг хүн аваа л биз, Заавал МАН-н хүн авах ёстой юм уу? эсвэл Алтан авгай авах ёстой гэж үү? 2016-10-17
Иргүн:нямдорж,энхбаяр 2- оос энэ бүхэн болж Байгаа Юм энхболдын хүн бадамжунай ЭрдэнэбиЛэг 2- Худ ураг бололЦсон гЭжЯригдаад Байгаа Шүү дээ 2016-10-18
ИргҮн:ТЭР 2 олон жил Гэмт Хэргийг нуун дараГдуулсан 2016-10-18
Иргэн:Энэ төрд итгэх итгэл алдарч байна.Монгол улсын хил хязгаар гэж байга уу урд хил чинь хятадуудын мэдэлд байдаг юм биш үү төр гэж байна уу 2016-11-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?