3-Р ЭМНЭЛГИЙН УРД ТАЛЫН ЭВДРЭЛ ИХТЭЙ ЗАМЫГ ЗАСАЖ АВТО ЗОГСООЛ БОЛГОЛОО

2016-10-13  

П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн урд талын 300 метр урттай 5830 метр квадрат талбай бүхий зам цас борооны улмаас эвдэрч,  хонхорхой газарт нь ус ихээр тогтдог байсан юм. Харин хотын ерөнхий менежерийн санаачилгаар тус замыг засаж тохижуулахаар болсон бөгөөд  хуучин замыг засаж ус зайлуулах шугам, явган хүний зам, гэрэлтүүлэгтэй, иж бүрэн тохижилттой авто замын зогсоол болгон шинэчлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Нийслэлийн хүн ам өсөхийн хирээр төвлөрөл бий болж авто замын ачаалал нэмэгдэж байна. Авто замын ачааллыг бууруулахын тулд авто зогсоолуудыг нэмж барих шаардлагатай.  Энэ ажлыг санаачлан, богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэсэн Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, болон гүйцэтгэгч компанид талархал илэрхийлье” гэв.   
 
Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “2016-2020 он хүртэл хийж хэрэгжүүлэх тохижилтын ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн, иргэд олноор зорчдог, эвдрэл ихтэй гудамж зам, талбайг засна. Энэ ажлын эхлүүлж 3 дугаар эмнэлгийн  урд талын замыг засварлаж өнөөдөр ашиглалт хүлээлгэж өгч байна” гэдгийг онцолсон.   
  

Эмнэлгийн удирдлага олон жил хүлээсэн ажлыг ажил хэрэг болгосонд нийслэлийн удирдлагуудад баярласнаа илэрхийлж эмч нар болон тус эмнэлгээр үйлчлүүлэгсэд, иргэдийн өмнөөс Хотын Ерөнхий менежерт талархал гардууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?