15-НД ИХЭНХ НУТГААР ХҮЧТЭЙ САЛХИ ШУУРГАТАЙ

2016-10-14  

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР : Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Шөнөдөө Алтайн уулсаар секундэд 14-16 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 0-5 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө Баян-Өлгий, Увсын хойд хэсгээр хүйтэрч 6-11 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар  12-17 градус дулаан байна.  

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  7-12 метр.  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР : Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР : Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Дундговийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ : Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна. 

2016 оны 10 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 19-нийг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 16,18-нд зүүн аймгуудын нутгаар,17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи ихэнх нутгаар 15-нд секундэд 18-20 метр, бусад хугацаанд секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16,18-нд нутгйин зүүн хагаст хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 

 

 

Эх сурвалж : УЦУОШГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Dulaan huvtsasaa omsoh heregtei yum baina daa 2016-10-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?