2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 359 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас дийлэнх хувь буюу 274 нь зам тээврийн ослын дуудлага байжээ. Үүнээс 2 жолооч согтуугаар машин жолоодож байхдаа хүний амь насанд хүрсэн байна.
Тухайлбал : СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 19-р байрны урд замд “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч А нь явган зорчигч 57 настай эмэгтэй О-г мөргөж, хохирогч ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан. ХУД-ийн нутаг Наадамчдын гудамж, Цагдаагийн 2-р хэлтсийн урд замд T.Alphard маркийн авто машины жолооч З нь хэн болох нь тодорхойгүй 60 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон.
10.13-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 80 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР