Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ХӨСӨР ХАЯГДСАН ЗААМАРЧУУДЫН ХУВЬ ЗАЯАГААР ТОГЛОСОН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУУЛЬ БУС ТОГТООЛЫН ЦААНА...

2016-10-14  

Засгийн газар хууль зөрчин байж Заамар сумын орон нутгийн тусгай хэрэгцээний 5000га газарт лиценз олгожээ

Аль 1995 оноос хойш уул уурхайн нөлөөнд автаж нийт газар нутгийнхаа 80 гаруй хувь буюу 3/2  цөлмүүлсэн Заамар суманд өнөөдрийн байдлаар нийт 116 лиценз олгогджээ. Тэндээс сумын удирдлагуудын хэлснээр 22, Туул голын сав газрын захиргааны мэдээллэснээр нийт 26-27 аж ахуйн нэгж ашиглалтын лиценз эзэмшиж, алт олборлож байна. Эдгээр компаниудыг дагасан 40 орчим бичил уурхай, нөхөрлөлүүд ч үйл ажиллагаагаа явуулж байгаль сүйтгэх ажилд "хувь нэмрээ" оруулж байна. 

Энэ бүхний уршгаар уулын тагтнуудаас өөр эрүүл газар Заамар суманд үлдээгүй болтлоо сүйджээ.

Тиймээс .... онд тус сумын иргэд, оршин суугчид, удирдлагуудтайгаа хуралдсаны эцэст үлдсэн багахан газар нутгаа орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна. 

Гэвч Засгийн газар өнгөрсөн оны 9-р сарын 7-ны өдөр “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлах, зөвшөөрөл олгох тухай  359 тоот тогтоол гарган Заамар сумын 5000 га газрыг Төрийн өмчит Монросцветмет ХК-д өгсөн шийдвэр гаргаж хууль зөрчжээ. Ингэхдээ, “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт орших Түйн голын алтны шороон ордын 15-003595, 15-004211 тусгай зөвшөөрөлтэй хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлаад тус лицензийн нөхөн олговорт Төв аймгийн Заамар сумын нутагт зөвшөөрлийг шинээр олгох”- ыг Ашигт малтмалын газрын даргад үүрэг болгосон байх юм.

Үүнийг хар ухаанаар, Түйн голыг золих гэж байгаад нутгийн иргэдийн тэмцэлтэй нүүр тулахаараа Заамарыг золигт гаргасан хэрэг гэдгийг төвөггүйхэн ойлгож болно. 

Энэ шийдвэр бол Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ИТХ-аас санал авах, байгаль орчны ерөнхий ба нарийвчилсан үнэлгээ хийх, ингэхдээ нөлөөлөлд өртөх нутгийн иргэдээр хэлэлцүүлж санал авах зэрэг хуулийн олон процедурыг шууд алгасан Засгийн газар эрх мэдлээ хэтрүүлэн тогтоол гаргаж их хэмжээний газрыг компанид өгч байгаа нь цаанаа ямар шалтгаантай вэ гэдэг асуулт эндээс урган гарна.

Нөхөн олговорт олгогдсон 5000 га газарт гурван ч булаг бий

Заамар сумынхныг тэжээгч Туул голоосоо нутгийн иргэд нэгэнт ундаалж болохгүй болсон учраас амьдрахын тулд зарим иргэд, тухайлбал, Туул Тосгоны иргэд 15-16 км-ийн цаана орших Хайлааст багийн төв дэх гүний худгаас усаа авч хэрэглэдэг болжээ. Яагаад гэвэл Туул гол Заамар суманд алт олборлогч 20 гаруй компанийн үйл ажиллагаа, Төв цэвэрлэх байгууламжийн бохир зэрэг олон шалтгаанаар бохирдсоор унданд хэрэглэх нөхцөлгүй болсон гэсэн үг. Нэг үгээр, Заамар суманд гадаргын цэвэр ус байхгүй болсон энэ үед гурвын гурван булаг шандтай 5000 га талбайг цөлмүүлэхээр олгосон байгаа нь энэ нутгийн иргэдийн байгалийн нөөц усыг ашиглах эрхийг ноцтой зөрчиж байгаа хэрэг юм.

Ингэж хууль зөрчин байж 5000 га талбайг ашиглах эрх олгосон энэ үйл ядал нь “Эрдэнэт” үйлдвэрийн далд “наймаа”-тай ч холбоотой байж болзошгүй хэмээн учир мэдэх хүмүүс таамаглаж сууна. Үүнийг ч буруутгах аргагүй. Яагаад гэвэл “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг эзэмшдэг Монголросцветмет компаниас эзэмшлийг нь салгаж авахдаа /“Монгол зэс корпораци”-ийн мэдэлд шилжүүлэхдээ/ төлөөсөнд нь Заамарын 5000га гэх мэтийн газрыг ч оруулсан байх магадлалтай байж мэдэх. Мэдээж энэ бүхний цаана Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны  ТУЗ-ийн дарга болоод Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар байх нь гарцаагүй юм. 

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Амина:Эрх баригчид нь өөрсдөө ийм байхад ард түмэн мянга орилоод ч хэрэггүй. Хувийг байгууллагууд бол бүр цаашаа болсон үе 2016-10-15
Пүрэв :Улсын удирдагч байсан хүн нь холбоотой байхад ард иргэд юу ч хийж чадахгүй байлгүй дээ. Мянга орлиоод нэмэргүй гэдэг шиг л юм болж байгаан байна 2016-10-15
Ээ хөөрхийй чаваас ард түмэн:Ичмээр юмаа хэлэх ч үг алга 2016-10-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?