ОХИД ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЧУУЛЛАА

2016-10-14  

Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвөөс “Биднийг сонс” охидын эрхийн хоёрдугаар чуулганыг зохион байгуулж байна. Энэхүү чуулганд үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй, орон нутгийн төлөөлөл, нийслэлийн ЕБС-ийн сургуулиудын 160 гаруй охид оролцож, өсвөр насны охидод тулгамдаж буй асуудал, тэдний сурч боловсрох эрх, эрүүл мэндийн боловсрол, үе тэнгийн дарамт шахалт зэрэг асуудлаар илтгэл хэлэлцүүллээ. 

Манай улсын хувьд нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд үүнээс 35 хувийг 0-19 насны охид эзэлдэг гэсэн Үндэсний статистикийн газрын мэдээ бий. Харин нийт хүн амын 18 хувийг охид эзэлдэг байна. Харин охидын эрт гэрлэлт, бэлгийн хүчирхийллийн талаар охидын эрх хамгийн их зөрчигддөг гэж хэлж болно.

Тоо баримт сөхөхөд 2012 онд 15-19 насны 4198 охин ээж болсон бол 2013 онд 3500 бүсгүй хүүхэд насандаа ээж болжээ. Охидын эрхийг хамгаалах зорилготой “Гүнж” төвд хандсан 7-16 насны охидуудын дунд хийсэн судалгаагаар охидын 54 хувь нь ураг садны хүндээ хүчирхийлүүлсэн, 30 хувь нь болзооны хохирогч болж бусдад хүчирхийлүүлжээ. Гүнж төвийн хэлэлцүүлгийн үеэр тэдгээрийг хэрхэн даван туулах талаар охид өөрсдийн байр суурийг илэрхийлж, улс орнуудын охидын хөдөлгөөний сайн туршлагаас оролцогчдодоо хуваалцсан юм.

 

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
uul:mongold erh zorchgdoogui ym gej alga 2016-10-14
Sarangoo:Ohin huuhed turuulhees ch aij bn shuu 2016-10-14
bayraaa:hetsvv niigem shvv 2016-10-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?