2015 онд хүүхдийн эрхэд онц ноцтойгоор халдаж хохироосон хэд хэдэн хэрэг гарсан. Хойт эх нь балчир охиныг хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон. Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн тогооч О нь 10 сартай С-ийг хооллохдоо хэрцгийгээр зодож, “Хоол идсэнгүй” хэмээн загнаж буй бичлэг өнгөрсөн онд цахим сүлжээгээр тархаж, нийгмийг цочирдуулсан билээ.
Энэ хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр эцэслэн шийдвэрлэж, О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Б.БАТБААТАР