Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ЭДИЙН ЗАСГИЙН ТАЛААРХ ЭРГЭЦҮҮЛЭЛ...

2016-10-15  

Эдийн засгийн гол ухагдахуун нь “Хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангах”-д чиглэгдэж байдаг.  Адам Смитийн “Үндэстнүүдийн баялаг” номонд “Төр засгийн зүгээс ард түмэнг орлого ба бараагаа, амь зуух зүйлсээр хангах, улс орондоо нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдэнэ” гэсэн утга санаа тусгагдсан байдаг.

​Манай улсын хувьд олон жилийн турш төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой явж ирсэн бөгөөд 1990-ээд оноос хойш чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжин орсон билээ. Тэгвэл энэхүү чөлөөт зах зээлийн эдийн засгийн үндсэн зарчим нь эдийн засгийн өрсөлдөөнд төр оролцохгүй байх. Гэхдээ улс төрийн тогтворгүй байдал, чөлөөт ардчилсан нийгмийн шилжилтийн төлөвшил дутуу байгаагаас манай улсын хувьд эдийн засгийн зарим зохицуулалтыг зайлшгүй шаардаж байна. 

Тухайлбал, Шатахуун үйлдвэрлэх бодлого Өргөн хэрэглээний барааны үнэд хамгийн ихээр, шууд нөлөөлдөг шатахууны үнийг аль болох бага түвшинд барихад бодлогоор нөлөөлөх шаардлага тулгардаг. Манай улс өөрөө тодорхой хэмжээгээр газрын тос олборлодог боловч түүнийгээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаггүйгээс шалтгаалан гаднаас өндөр үнээр худалдаж авдаг цөөн орны нэг хэвээр байсаар л байна. Энэ нь хөршдөө сүүгээ борлуулаад тэднийхээс ердөө хусмыг нь худалдан авч буйтай адилхан юм. Олон жилийн өмнөөс эхлэн нефть боловсруулах үйлдвэр барьж байгуулах талаар санал санаачилгууд их гарч байсан ч өнөөг хүртэл ажил хэрэг болж чадаагүй л байна. Үүний шалтгаан нь тэнэг хүн ч ойлгохоор энгийн. Шатахуун импортоор оруулж ирдэг цөөн хэдэн компанийн эрх ашгийг төр “үхэн хатан” хамгаалж, нефть боловсруулах үйлдвэр барихыг өнгөн дээрээ дэмжиж буй мэт харагдавч аль болохоор гацаанд оруулсаар 20 гаруй жил болж байна. 

Шатахуун импортлодог компаниудын хувьд ОХУ-аас литрийг нь 900 хүрэхгүй төгрөгөөр худалдан авдаг боловч иргэдийн гар дээр хүрэхдээ 1580 төгрөгөөр борлуулж байна. Ингээд бодохоор шатахуун импортлох нь өндөр ашигтай бизнес байгаа биз. Үүний цаана татвар гэх мэт улсын төсөвт ашигтай тал байх боловч зөвхөн өнөөдрийн явцуу эрх ашгаа бодсон энэ бодлого нь улс эх орны эдийн засгийн ирээдүйг алж байгаа хэрэг юм. Түүгээр ч барахгүй шатахууны хараат байдал нь улс эх орны үндэсний аюулгүй байдалтай ч холбоотой. Өндөр хөгжилтэй орнуудад буюу, тухайлбал АНУ-д гэхэд шатахууныг галлоноор хэмждэг. Үүнийг литрт шилжүүлэн тооцож үзвэл 1 литр бензин 300 төгрөг хүрдэггүй. Шатахууны үнийг бага байлгаснаар үйлдвэрлэл эрхлэгчдийн зардал буурч тэр хэмжээгээр дотоодын үйлдвэрүүдэд эерэгээр нөлөөлж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь дотоодын болон ОХУ-ын зах зээлд өрсөлдөх чадвар нь дээшилдэг. Тээврийн зардал багассанаар өргөн хэрэглээний барааны үнэ буурдаг. Үүнийг ойлгоход заавал эдийн засагч байх албагүй.

Банкны хүү өнөөдрийн байдлаар манай улсын арилжааны банкуудын бизнесийн зээлийн хүү нь 20-с дээш хувьтай байгаа нь мөн л олон улсын түвшинтэй харьцуулж үзвэл асар өндөр байна гэсэн үг. Үүнийг мэдэхийн тулд зээлийн хүүг хэрхэн тогтоодгийг мэдэх хэрэгтэй. Банкууд "инфляци-үйл ажиллагааны зардал-ашиг" гэсэн байдлаар зээлийн хүүг тогтоодог. Үйл ажиллагааны зардлын ихэнхийг нь бусдаас татсан эх үүсвэр буюу хадгаламжийн хүүгийн зардлаас босгоно. Дундажаар жилийн 15.6 хувиар хадгаламж авч байгаа банк 20 орчим хувиар зээл гаргахаас өөр аргагүй. Төрөөс үүнд тодорхой зохицуулалт хийх боломжтой. Үүний тулд :

Арилжааны банкуудын дүрмийн сангийн доод хэмжээг хуулиараа 7-8 дахин нэмж банкуудыг нэгдэн нийлэх явцыг түргэсгэн 5-6 ширхэг томоохон банктай болох хэрэгтэй юм. Угаасаа одоо Монголд томоохон гээд хэлчихээр банк байхгүй. Иймээс банкуудын тоог цөөрүүлж, томруулснаар эх үүсвэрийн өртгийн хувьд буурах боломжтой болно.

Банкуудын хадгаламжийн хүүгийн орлогод татвар тооцдог болох

Хамгийн эрсдэл багатай амар аргаар олж буй орлого бол хадгаламжийн хүү юм. Тусгай гэрээ байгуулаад сардаа 1.5 хувиар хадгалуулсан 1 тэрбум төгрөгийн хадгаламжтай хүн сард 15 сая төгрөг ямар ч татваргүй олох боломжтой. Нэгэнт ийм хэмжээний ашиг авч байгаа хүн түүнийгээ эдийн засагт оруулж эргэлдүүлэх талаар ямар ч сонирхолгүй байдаг. Банкуудын хадгаламжийн хүүгээс 50-с доошгүй хувиар орлогын татвар аваад эхэлбэл хүмүүс эдийн засагт мөнгөө хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулж эхлэх болно. (Эдийн засагт хөрөнгө оруулалт маш чухал гэдгийг бүгд мэдэх учраас дэлгэрүүлж бичих шаадлагагүй юм)

Сүүлийн үед гадны банкыг оруулж ирэх талаар их ярих болсон. Тэгэснээр иргэдэд ашигтай тал нь зээлийн хүү маш бага болно. Улс орны нийгэм, эдийн засагтаа маш сайн нөлөөтэй боловч тухайн улсынхаа валютын ханшийг зориуд бага түвшинд барих бодлого явуулснаар дотоодын аж үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн үнийн хувьд өндөр болж бүрмөсөн хаагдах аюултай. Жишээ нь үндэсний үйлдвэрээсээ даавуу аваад цамц оёх, Эрээнээс орж ирсэн цамц худалдаж авах 2-ын өртөг адилхан байдаг нь юаний ханш бага байгаатай холбоотой. Хэрэв Эрээнээс худалдаж авсан цамц нь үнийн хувьд дотоодод үйлдвэрлэснээсээ өндөр байвал дотоодын үйлдвэрүүд амжилттай ажиллах боломжтой гэсэн үг юм. Хамгийн гол нь гадны банкны үйл ажиллагаа нь Монгол банкны бодлого, зохицуулалтаас гадуур явах боломжтой учраас эдийн засгийн хяналтаа алдах эрсдэлтэй байж болзошгүй. Харин жилийн 5 орчим хувийн хүүтэйгээр бизнесийн зээл олгоод эхэлбэл дотоодын бүх банкууд дампуурах эрсдэлтэй. Зүй нь гадны банкны эх үүсвэрийг хадгаламж хэлбэрээр гэхдээ жилийн 5 хувиас ихгүй хүүтэйгээр хадгалуулах тухай хууль гаргаж хэрэгжүүлж чадвал манай улсад илүү дүнтэй байх болно.

 

 

Д.ЦЭНД-АЮУШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Uruvdultei mongol:Buh yum n haraat bolson bhad manaih yaj hugjih bilee dee 2016-10-15
Золбоо:цөөн хэдэн улс эх орныг миньэрхшээлдээ оруулсан байхад 2016-10-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?