Хүний нэг өдөр идэх чихрийн хэмжээ 50 граммаас хэтэрч болохгүй гэж үздэг. Дэлхий дээр 18-аас дээш насны 500 сая хүн илүүдэл жинтэй бол чихрийн шижинтэй 400 сая хүн байна гэж ДЭМБ мэдэгдлээ.
Иймээс элсэн чихрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнд татвар тогтоосноор дээрх өвчлөлийг бууруулахад тус болно гэж үзэж байгаа юм. Элсэн чихэртэй бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэд ядаж 20 хувийн татвар ногдуулснаар хэрэглэгчдийн тоог эрс бууруулах боломжтой аж. Мексик улс спирт агуулаагүй, чихэртэй ундаанаас татвар авдаг юм байна.
Харин манай улсад газтай ундаа буюу чихэр их агуулсан жүүс, ундаа хамгийн хямд байгаа бөгөөд үүнийг авдаг худалдан авагчдын дийлэнх нь хүүхэд залуучууд байгаа юм. Тиймээс чихрийн шижин өвчнөөр өвчилж буй хүмүүсийн дийлэнх нь залуучууд, хүүхдүүд байна.
О.НАНСАЛМАА