Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ЗАЛУУС БИД ЯАГААД СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХ ЁСТОЙ ГЭЖ?

2016-10-17  

Би энэ тухай урьд нь бодож ч байгаагүй. Ер нь бид яагаад хэн нэгнийг дэмжиж заавал саналаа өгөх ёстой юм бэ. Өөр өөрсдийн замаараа л явбал барав биш үү гэж боддог байсан юм.

Гэтэл нэгэн азтай завшаанаар энэ тухай бүр том хэмжээний судалгааны багт ажиллах болсон. Тэндээс л сонгуульд саналаа өгнө гэдэг бол “Миний үүрэг биш эрх юм” байна гэдгийг олж мэдсэн юм. Ахлах ангид байхад багш нар загнадаг байлаа. Та нар үүргээ мэдэхгүй байж эрх ярилаа гээд л. Одоо бид бүгд үүргээ мэддэг болсон. Харин зарим нэг эрхээ эдлээгүйгээс болоод бид өөрсдөө хохирч байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр сонгох эрх бол төрийн байгууллага, хороо дүүрэг биднийг төлөөлж бидний эрх ашгийг хамгаалах, бидний төлөө ажиллах хүнийг сонгодог бидний боломж. Хэнийг сонгох нь надад болон бусдад ямар ч хамаагүй. Гагцхүү сонгуулиа өгч байгаа нь л бид бүгдэд хамаатай.

18-25 насны залуусын дөнгөж 10 хувь нь л 2012 оны сонгуульд саналаа өгсөн гэсэн судалгаа байдаг. Энэ насны сонгогчид уг нь нийт сонгогчдын 50 хувийг эзэлдэг. (СЕХ)

Залуус бид энэ тоог ахиулах ёстой. Тэгж байж шударга сонгуулийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлнэ. Яагаад шударга гэдэг үгийг иш татав гэж үү. Би сонгуулиа өгөхгүй байхад миний өмнөөс сонгогдож байгаа улс төрч өөрийгөө дугуйлна л гэсэн үг. Яагаад энэ тоог ахиул гэж үү. Таныг төлөөлж төрд суух, хороо дүүргийг тань хөгжүүлэхэд шийдвэр гаргах, мэдлэгтэй боловсролтой хүнийг та өөрөө сонгох нь зүйн хэрэг биз дээ. Эсвэл хөрш чинь сонгох юм уу. Бид сонголтоо хийхгүй байна аа гэдэг бол нэр дэвшигчийн хэн нэгэн чиний саналаар тоглоно гэсэн үг шүү дээ.

Үүний баталгаа бол Нээлттэй Нийгэм форум 2008 оны сонгогчдын нэрийн жагсаалтад мониторинг хийхэд 46354 сонгогчоос 15392 сонгогч л хаяг дээрээ байсан юм. Бусад нь яасан гээч “СҮНС”.

Угаасаа хаяггүй 11003 хүн, тэр ч бүү хэл нас барсан 25 хүн, насанд хүрээгүй 11 хүн гээд л хууль бус санал хураалт, дүн байж таарсан. Энэ яагаад гэвэл залуус бид саналаа өгөөгүйгээс болж байгаа юм. Бидний санал өгөх хуудсаар тэд зүгээр л тоглочихсон байна шүү дээ. “Саналаа өгөөгүй юм чинь энэ хуудсыг хаяж байснаас би өөрийгөө дугуйлна аа гээд л”. Би залуу хүнийхээ хувьд, Монголын ирээдүйг бүтээлцэх хүнийхээ хувьд үеийн залуусаа уриалмаар байна. Сонгуулиа өгч эрхээ эдэлцгээе. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэдэг үгийг хар мянган удаа сонсож байсан байх. Энэ үг Батыг эсвэл Дулмааг дэмжээрэй гэсэн үг биш шүү дээ. Хэнд байх нь хамаагүй санал өгөх байранд өөрийн биеэр очоод саналаа өгөөрэй л гэсэн үг. Эцэст нь хэлэхэд сонголт байхгүй бол үр дүн байхгүй. Бид өөрсдөө сонголтоо хийгээгүй байж хүлээгээгүй үр дүн гараад ирэхээр хэндээ гомдох юм.

Хамгийн зөв зам бол гэртээ харих зам гэдэг. Харин хамгийн зөв сонголт бол сонгуульд саналаа өгөх гэж би ойлгодог. Амжилт хүсье залуусаа.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
САРУУЛ:ЁСТОЙ ҮНЭН ҮНЭН 2016-10-17
zochin:манай залуучууд бас арай хайнга байна шүү. 10хан хувь бхдаа яхв дээ 2016-10-17
yh:hudlaa neehh tom tom yum yarij 70 myanga nehej ulun tsarailj baihaar songuulia ugchdug boloosoi 2016-10-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?